Эх орон гэж...

hi

   Эх орон гэж миний бодлоор монгол хүн бүрийн унасан газар угаасан ус, ураг төрлөөс эхлээд улсын дархан хилээр хязгаарлагдсан энэхүү газар нутаг дээрээ туурга тусгаар оршин тогтнох Монгол төр монгол  түмэн монгол нүүдлийн соёл иргэншлийг хэлнэ. Монгол хүн эжий аав нь дэргэдээ эсгий гэртээ тарвалзаж байхдаа анзаардаггүй мөртлөө эр цэргийн алба, их дээд сургууль,  энхийг сахиулах ажиллагаа, гадаад дотоод улс ганзага арилжаа наймаанд гараад өгөхөөрөө Эх орон гэдгийн  үнэ цэнийг элэг зүрхээрээ ёстой мэдэрдэг нэгэн. Харийн нутагт хавчигдах хазаар монгол ахан дүүстэйгээ харьцуулахад ээжийн хайраар эрхлүүлдэг эгч ах нартаа аавын харцаар ширвүүлдэг ард олондоо гүний газар хүний нутгаас гүйдлийн ганц морь шиг гүйгээд ирэх Эх оронтой байна гэдэг хичнээн сайхан. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах талын монгол ахуй тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд олохгүй. 

   Эгэл ард маань тааваараа таван хошуумалаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх аргалаа өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тамхи тариагаа татсан шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан  шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь байгаль дэлхийгээ дээдэлж түүнийхээ ааш араншинг танин мэдэж дасан зохицсон амьдралын хэв маягтай дэлхий дээр тэсэж үлдсэн цорын ганц, НҮБЮНЕСКО-гийн өв соёл бодлого стратегиар хамгаалагдсан онцлог соёл иргэншил юм. Гэвч зах зээл уул уурхай хүн амынтөвлөрөл хотжилт цөлжилт цаг уурын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтөний сонгомол болон байгалийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын нүүдлийн соёл иргэншил сүүлийн жилүүдэд гүнзгий өөрчлөлтөнд орж түүний дотор ялангуяа малчдын ахуйамьдралд бэлчээрийн доройтол, малын өвс тэжээл усны хомсдол, малын үржилселекц, нэг малаас авах ашиг шимийн бууралт, малын өвчин, малчдын эрүүл мэнд тэтгэвэр тэтгэмж нийгмийн даатгал, бага насны хүүхдийн боловсрол, баян хоосныялгаа,  ган зуд цөлжилт, уул уул уурхайн улмаас өвөлжөө, хаваржааны бэлчээрийн хомсдол маргаан, зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаараад таван хошуу малын тэнцвэр алдагдах зэрэг шил дараалсан тулгамдсан асуудлууд гарч ирснээр ирээдүйд бидний унаган иргэншил маань устажүгүй болох аюулд хүрч болзошгүй тул төр засгаас дээрх асуудлуудыг  нэн даруй шийдвэрлэх шаардлагатай. Учир нь дэлхийн олон улс орнууд нийтлэг соёл иргэншлээрээ нэгдээд холбоо байгуулаад өөрсдийн үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан байдал гэх мэт эх орон тусгаар тогтнолынхоо үнэт зүйлсээ нэгдсэн холбооныхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн алдаад байгаа өнөө үедхоёр хөрш болон дэлхийн соёл иргэншлээс тэс ондоо, зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, монголчуудаас өөр хэн ч амьдарч чадахааргүй, дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншил л биднийг шинэ колончлолоос авран хамгаалж Эх орон маань цаашид үеийн үед туурга тусгаар бие даан оршин тогтох гол хүчинзүйл болно.

НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойшажил ажил гэж явсаар төрсөн нутаг Завхан Ургамал сум, Талын гурван улаан, Хүнгүй голдоо очилгүй, ахан дүүстэйгээ золголгүй, ардын засгийн наадмаа үзэлгүйнэг л мэдэхэд арван жилийг ардаа орхиж. Сүүлийн үед нутгаа ч их зүүдлэх болж,ах дүүс маань ч нас өндөр болж өнгөрөх нь өнгөрч, дордох нь дордож.., амралтын хэд хоногоор аавын голомтоо нэг эргээд ирье, Аргалын харын бууцаа нэг имрээд ирье хэмээн зориг шулуудан Гаагаас гаран онгоцоос онгоц дамжин Донойд буугаад аймгийн төв ч оролгүй шууд л нутгийн зүг жолоо залан замдаа Алагийн дөрөлжийн овоондоо чулуу нэмэн давхисаар Мандалын Хар үзүүр даваад орж ирэхэд Талынгурван улаан маань тарж нэг хурж нэг, тэг дундуур нь жирэлзэх Хүнгүй мааньгалгиж нэг цалгиж нэг тосоход өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, хоолойзангирч байв. Талын гурван улаан өнгөрөөд баруун урдхан талд Хөх-Аманд төрсөн бууцан дээрээ очиход тавин гурван жилийн өмнөх намайг энэ дэлхийд тосч аван бүлээцүүлж, ээжийг минь тэнхрүүлж байсан аавын гэрийн галын тулгын гурван чулуужаахан элсэнд дарагдсанаас бус, өөрөөр яг хэвээрээ ширтэж байна. Хамгийн сүүлд гучаад жилийн өмнө ээжийгээ мотоциклээр сундлан ирж төрсөн газраа улам баталгаажуулж энэ тулгын гурван чулуун дээр ёс болгож хээрийн хар цай чанаж уужбайснаа тод санах юм. Маргааш нь аавын гэрийн зуслан хаваржаа намаржаагаар дайран далайн төвшнөөс дээш 2000 м орших аавын гэрийн өвөлжөө болох Хөтөл ус, Аргалын харынхаа оройд гарахад саяхан л хонь хариулж явсан бяцхан миний ул мөр овоо чулуу уул хад яг хэвээрээ.., тэртээ алсад Хан хөхий,Алтай нуруу, Хан Тайшир дүнхийж, Засагт хан төдийгүй Монголын сайхан эх орон минь алган дээр юм шиг дурайсаар.., ийм сайхан орныхоо хүү нь болж төрөөд,эцгийн гэрийн бууцнаас даян дэлхийг мөрлөж туурга тусгаар улсынхаа туг далбааг мандуулж яваа жирийн монгол эр би нутгийн уулсын орой дээрээс Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ утга учир, иргэн хүнийхээ эрх чөлөөг мэдрэхийн дээдээр мэдэрч байлаа. Ямартаа, Аршаан булгын усанд чинь Алдхан бие минь өсөн жаргалаа Алдхан бие минь жаргасны учраас Амь насаа таньдаазориулъя хэмээн тавиад жилийн өмнө сургуулийн дотуур байрны оройн тоон дээрдуулж сурсан Эх орон танаа дууг амандаа аяархан аяархан аялахын зэрэгцээ, цагнь болвол Таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая гэдгээ Монгол эрийн хувьд ч, цэрэг эрийн хувьд ч сэтгэл зүрхэндээ андгайлж зогсов.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0