М. Учрал


Еврейчүүдийн нууцаас...

hi

Дэлхийд дийлдэггүй еврейчүүдийн нууц нь одоогоос гурван мянгаад жилийн өмнө мэндэлсэн тэдний үүсэл өвөг эцэг Израильхэмээх тэмцэгч эрийн гүргэр чанар, тэгээд тэмцээд гүрийгээд заавал ялалтанд хүргэдэг түүний арга ухаан гурван мянган жил турш үр удмаар нь  дамжинявсаар өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн еврейчүүдийн гентэй холбоотой.  Ихэрийн өрөөсөн Израиль хүү эхийн хэвлийд байхдаа л эхэлж гарахын төлөө ахтайгаа тэмцэлдэж түрүүлж төрж чадаагүйдээ шаралхан төрөхдөө шарандаа ахынхаа хөлийн зуузай өсгийнөөс тас зуусаар эхийн хэвлийгээс энэ дэлхийд мэндэлсэн түүхтэй. Айлын ууган хүүгийнэрхээ анх мэндлэхдээ алдсан тэрээр ямар ч аргаар хамаагүй ууган хүүгийн эрх мэдэл буян заяагаа буцаан авах нь түүний өсөх идэр насны өдрийн бодол шөнийнзүүд байв.

Ашгүй нэг өдөр ахыгаа анд явсан хойгуурахынхаа үлдээсэн ангийн махаар аавынх нь нугасгүй дуртай амтат сайхан хоол хийгээд ахынхаа хувцас дээлийг өмсөн ахынхаа үсэрхэг арьсыг орлох ишигний нойтон арьсаар бугуй хүзүү шуугаа ороон ахынхаа дүрээр хараагүй болсоннасан өндөр аав дээрээ харайлган орж ууган хүүд эцгийн зүгээс өгөгдөх ёстой эрхдарх ивээл буян заяаг шалсаар байж эцгийн ерөөлөөр  шавдуулан гаргуулж хулгайлж авангуутаа ахдаа алуулахаас айн ухаан жолоогүй орон гэрээсээ оргондайждаг түүх бий.Тэгээд эзгүй хээр эмээлээ дэрлээд хоноглож явахдаа тэнгэр Эзэнтэй шөнөжингөө тэрсэлдэн барилдаж тэмцэлдэнноцолдсоор бараг ялдгийн даваан дээр үүр цайсан ч тавихгүй тас зуурсаар Танамайг заавал ивээж ерөө хэмээн явуулахгүй байсан тул түүний асар их тэмцэгчгүргэр чанарыг үнэлэн Бурхан түүнд Израиль буюу монголоор Тэмцэгч гэдэг нэрхайрлан Үр удам нь өсөж үржин өнөр өтгөн болж аугаа ард түмэн үндэстэнг бийболгож үр сад нь үргэлж үндэстэнүүдийн сүүл нь биш толгой нь, доор нь биш ямагтдээр нь байж, том жижиггүй хотод ч хөдөөд ч орохдоо ч гарахдаа ч ерөөгдөжбайхыг амалжээ.  

Буцаад гэртээ очих нүүргүй болсон тэрээрнагацын талаа бараадан хорин жил тэдний хоньчин болж зарц боол мэт зүтгэхдээхоёр сайхан охиныг нь хорчин шивэгчинтэй нь богтлон авч суугаад арванхоёр хүү төрүүлсэн нь өнөөгийн еврейчүүдийн арванхоёр овог аймгийн үндэс суурь билээ. Өвөг эцэг Израиль шигээ түүхийн бүхий лнугачаанд еврейчүүд Египетийн дарлалаас ч Вавилоны боолчлолоос ч Гитлерийншатаах зуухнаас ч тэмцэж гүрийж босож ирсэн ард түмэн бөгөөд дэлхийн хүн амын 0,025 хувийг эзэлдэг ч дэлхийн баячууд Нобелийн шагналтануудын бараг тал хувийгэзэлдэг еврейчүүдын нууц нь өвөг эцэг Израилаас нь уламжлагдан ирсэн амьдралын төлөөх тэмцэл, түүнд ялах арга ухаандаа байдаг. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө палестинчуудын Лондонгийн бирж дээр лиценци хэлбэрээр барьцаанд тавьсан газруудыг худалдан авч нийлүүлсээр байгаад еврейчүүд өнөөгийн Израиль улсаа палестины газар нутаг дээр1948 онд байгуулсан түүхтэй. Арабуудтай хийсэн хэд хэдэн удаагийн дайнд үнэмлэхүй ялалт байгуулан газар нутгаа улам тэлсээр байгаа Израиль нь Бидцөмийн зэвсэггүй гэхдээ шаардлагатай бол хэрэглэхийг ч үгүйсгэхгүй хэмээн жишимч үгүй гөрдөг, анд нөхөд америкуудаа ч сийхгүй тагнаж чагнадаг, хэн хүнийтолгойд оромгүй шинэ зүйлийг үргэлж сийрэгхэн сэтгэж суудаг чанар бол яахаргагүй тэдний өвөг эцэг Яков Израилийн ген.Америкийн ганц эрчим хүчний бодлогыг аваад үзэхэд, газрын тосны үнийг навс унаган баррелийг нь 60$ болгож зөвлөлтийнэдийн засгийг сөхрүүлэн коммунизмыг хэрхэн нураах, Ирак Афганы дайн болоход 60 байсан тосоо 160 болгоод зөрүүгээр нь дайны зардлаа  нөхөх, газрынтос 160 болонгуут Европ Хятад зэрэг нефтээр  маруухан улсууд сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээнд  хамаг төсөв хөрөнгөө гарган 50 доллараас ч хямд төсөр сэргээгдэх эрчим хүч онолын хувьд гаргаж аваад ягхэрэгжүүлдэгийн даваан дээр буцаагаад 40 ногоон болгож даажигнан тэдний эхлүүлсэн хамаг төсөл хөтөлбөрийг будаа болгож хаалгыг нь бариулах зэрэг ухаалаг шийдлүүдийг еврейчүүд л сэтгэж байдаг. Ганц хүү нь алс хол ашиг хонжоо хайгаад явсан насан өндөр болсон еврей хөгшин эр Би бүх хөрөнгөө зарц боолдоо гэрээслэнүлдээж байна. Харин миний хүү миний хөрөнгөөс ганцхан зүйл л сонгох эрхтэй гээдгэрээслэл бичин өөрийн боол зарцдаа үлдээгээд  насан эцэслэжээ. Үүнд баярласан боол нь алс газар яваа хүүд нь аавынх нь өнгөрснийг дуулгаад гэрээслэлээ үзүүлэхэд хүү нь ирж эцгийгээ оршуулаад гэрээслэлийн дагуу эцгийн хөрөнгөөс ганцхан тэрхүү боолыг өөрийн өмчөө болгон сонгожээ. Энэ нь еврейхүний хүүдээ хэл дуулгаж ясаа бариулах эс тэгвээс хамаг хөрөнгийг нь аваад хэлсураггүй алга болох боолын муу үйлдлээс болгоомжлосон ухаан бөгөөд ганцхан боолыг өмчөө болгон авснаар автоматаар боолын бүх өмч хөрөнгө мөн хүүгийнх нь болно гэсэн еврей ухааныг харц боол нь даанч ухаарсангүй.

Олз омог олчих санаатай гартаа хүрзбарьсан, бас ч үгүй кармаандаа нэг доллартай нутгийн сайхан гүндүүгүй монголэр, ганзага хоосон еврей эртэй говьд таарч яриа хөөрөө өрнүүлэн мөнгө зээлэх санаагаа хэлтэл цаадах нь Бололгүй яахав, чамд барьцаанд нь тавих юу байгаа гэтэл Хүрз байна гээд нутгийн эр хүрзээ барьцаанд тавьтал, еврей эр:-Нэг доллар жилийн хүүтэйгээ хоёрдоллар. Харин би хүүгий нь шууд суутгаж авна гэхэд-Тэгэлгүй яахав, одоо хүүгий нь төлөөддараагийн жил үндсэн зээлээ төлөхөд надад ч амар гээд кармаанд байсан ганц доллараа хүүнд нь өгөв. Еврей эр баруун гараараа нэг долларыг нь аваад зүүн гараараа буцаан өөрт нь зээлүүлэхийг анзаарах манатай, мөнгө зээлсэндээ бөөнбаяр болсон нутгийн эр толгодын цаагуур түнш нь орохын цагт: Ингэхэд би ер ньюу хийчихвээ. Байгаа хөрөнгөө барьцаанд тавиад, байсан мөнгөө хүүнд өгөөд,дээрээс нь баахан өртэй үлдэх чинь юу билээ гээд нилээн бодов. ...Бодоод бодоодбодын шийр дөрөв.., ёстой нөгөө УИХ-ын топ санхүүч, улс төрчид өнгөрдөг жил Оюутолгойг шалгаад шалгаад учир нь олдохгүй санхүүгийн махинацид нь толгой нь эргээд сүүлдээ бүүр бууж өгч байсантай л ус агаар адил нэг юм болох жишээний.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандааДоржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 7 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0