Г.Жавхлантөр


Сайн уу хүүхэд нас минь

hi

Сайн уу хүүхэд нас минь ? би чиний мөрөөдөөд байдаг 24 нас чинь байна. Сонин сайхангүй л ирэх нас бүрийг хүлээн сууж байнадаа. Өнөөдөр би хуучнаа эргэцүүлэн бодож хүүхэд нас чамруу захиа бичиж сууна. Чи үнэхээр мундаг байжээ. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй, тэвчээртэй занг чинь үгүйлж байна. Томчууд яагаад ухаан муутай юм ойлгодоггүй болчдын болоо гэж чи ярьдаг байсан даа. Хэхэ би яг тэд нар шиг юм ойлгодоггүй ухаан муутай том жижиг гэлгүй альваа асуудалд анхаарлаа хандуулах минь үгүй болжээ. Гэхдээ санаа зоволтгүйэ чиний зарим зан чинь хэвээрээ. Олон хүний өмнө гархаар сандарч хоолой чичирч уйлах гэж ярьдаг чинь, хүнийг хуурдаггүй худлаа яьдаггүй шудрага зан чинь хүртэл хэвээрээ. Энэ үед амьдрах бас ээдрээтэй юм байна шүү. Чиний үеийн хүн чанар миний үеийн хүн чанар 2 газар тэнгэр шиг л зөрөөтэй болсон. Хүн хүнээ гомдоох нь ихсэж хүн бүрийн нэгэндээ итгэх итгэл үгүй болсон гэж хэлж болно. Чиний өдөр шөнөгүй хийдэг байсан математик чинь надад их хэрэг болсон шүү учир нь би технологийн хүн болсон энэ чиглэлээрээ ч ажиллаж байгаа. Нэг муухай нь би одоог хүртэл алдаагүй бичиж сурсангүйэ. Чиний амьдрал адал явдалтай, хөгжилтэй, их дурсамжтай байжээ. Харин би өглөө босож хүссэн хүсээгүй ажилдаа явж орой нь ажлаа тарж гэртээ ирчихээд юу хийх нь илүү их мөнгө олох юм болоо гэж бодох нь цөөнгүй. Жоохон байхад сонин нүдээ цавчилгүй цагруу ширтээ секунтын зүү 60 цохилоод минутын зүү яаж өөрчлөгддөгийг харахыг хичээдэгсэн. Одоо бол цаг хугацаа хурдны галт тэрэг шиг л зөрж өнгөрөх юм. эцэст нь хэлэхэд цаг хугацааг үнэлбэл чиний үе алтан үе болж миний үе төмөр магадгүй худал хуурмаг гуйл үе ч байж болох юм. 2015 оны 9сар

Хаха 1 10 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх