М. Учрал


Доржпаламын Эрдэнэцогт: ҮР ХҮҮХЭД

hi

    Үр хүүхэд бол бидэндээ тээр дээрээс нисэж ирсэн тэнгэр элч Бурханаас заяасан бэлэг аав ээжүүдийн хайрын үр жимс алтан ураг омгийн амьд үргэлжлэл тул бид тэднийгээ аль болохоор алган дээрээ бөмбөрүүлж өсгөдөг. Орчин үеийн олон улсын онол практикт хүүхдийн эрх хөдөлмөр эрхлэлт зэрэг нь хурга ишиг хариулах хурдны морь унах аргал хомоол түүх ус ховоо татах зэрэг уламжлалт арга ухаантай бага сага зөрчилдөх ч хайраа дотроо хатаа гаднаа хадгалсан монгол ухаанаар хүүхдийг хүмүүжүүлэх нь тэдэнд амьдралын зөв зам дээр баттай зогсох насан туршийн хувь заяаны дархлаа болох төдийгүй монгол ахуй соёл сэтгэлгээт хүүхдийн хүмүүжил нь бидний улс үндэстэн орших тогтнох үндэс суурь, тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж өгдөг. Манайх гэдэг айл хүү охин хоёртой бөгөөд ерээд оны хүнд хэцүү картын барааны үед таван жил дараалан зуны гурван сарыг хөдөө Завхан Ургамал сумын Хүнгүй гол Хос сайрын харзны дэргэд сүү тараг цагаан идээн дээр хурга ишиг хариулган ээжийн бор гэрт багаас нь бие даалган өсгөсөндөө би одоо ч ээждээ их баярлаж явдаг. Тиймдээ ч хүү Бэхбаатар маань Голландын Ерасмус, Францын Лион, Английн Манчестер, Америкийн Иллионосын их сургуулиудыг дүүргэж олон улсын хуульч мэргэжлээрээ ажилладаг бол охин Алимаа минь Голландын Гаагын олон улсын сургууль, Английн Манчестер, Лондонгийн их сургуулиудыг дүүргэж Сиднейд даатгалын AON компанид мэргэжлээрээ ажиллаж байна.

Барууныхан хүүхдээ насанд хүрэнгүүт гэрээсээ хөөгөөд явуулдаг монголчууд үхтэл үр харам гэгчээр хүүхдээ хөөж туух нь бүү хэл хажуудаа байлгаж эхнэр авч гэрлүүлж байраа бэлэглээд хүүхдийг нь харж хоолыг нь хийж оймсийг нь угааж өгдөгөөс гадна Муу юм хийчихвэл үр хүүхдүүдэд маань төвөг учирна, үхээд хойд насандаа буцаад хүүгийндээ бүтэлгүй нэгэн болж төрчихөөд хүүгээ бас зовоогоод ч байж магад гээд аливаа худал хуурмаг хулгай зэлгий хорсол шунал зэрэг муу зүйл гэм нүглээс аль болохоор алсуур тойрох сэтгэхүйтэй, үхсэн хойноо ч үрээ гэх, амьд сэрүүндээ ч амиа өгөхөөс буцахааргүй хүмүүс. Нэгэн эр эхнэр нь хараахан ажлаасаа ирээгүй тул оройн хоолоо гал дээр үйчихээд гялс буудлын дэлгүүр орж идэж уух юм авчихаад гараад иртэл тэртээ гэр хороололынх нь дундаас хар утаа суунаглахыг анзаарсан мань эр эзэнгүй гэрт өлгийтэй унтаж байгаа хүүгээ гэнэт санагалзан хурдхан алхсаар ойрттол яг өөрийнх нь гэр дүрэлзэн шатаж байжээ. Хайрт хүүгээ улаан галаас аврахаар ухаан жолоо алдарсан эр дүрэлзэн асах гал руу давхин орж тэмтчин хайсаар хүүгээ арайхийж олон тэврэн гарч ирээд л угаартаж түлэгдсэний улмаас ухаан алдан унасан байлаа. Сайн эмч нарын хүчээр сайхан эмчлүүлсээр сар жил ч өнгөрсөөр ч түлэнхийн улмаас хоёр гарынх нь арьс умралдан эдгэрч яалт ч аргагүй сорвижжээ. Харин галаас амьд гарсан ганц хүү минь гэж дотроо хайрлан эрхлүүлсээр гарыг нь ганзаганд хүргэж нэг л мэдэхэд хүүгээ нэгдүгээр ангид оруулсан байв.

Анхандаа ч анзаараагүй нялх хүү ааваараа хөтлүүлэн өглөө бүр хичээлдээ ирж очих ч цагийн аясаар анги ахих тусам сайн муу санаа сууж нэг л өдөр Ааваа би таниар сургуульдаа хүргүүлмээргүй байна. Ахиад таны гараас хөтөлмөөргүй байна. Ангийн хүүхдүүд түлэнхий гарыг чинь харчих вий гэхээс ичээд байна гээд пал хийтэл нь хэлээд тавьчих нь тэр. Айх гайхах гомдож гутрах зэрэгцэх аав нь хэд хоногийн дараа хүүдээ бүх Үнэнийг нэгд нэгэнгүй хэлтэл болсон явдал хүүгийн нүдэнд үзэгдэх мэт болж түүний зүрх сэтгэл аавыгаа хайрлах хайр бахархах бахархалаар дүүрч өөрийн буруудаа туйлын гэмшин ааваасаа өвдөг сөхрөн уучлал гуйж. Тэгээд өглөө болгон аавынхаа гарыг улам чанга атган ааваараа улам бүр бахархан ангидаа хүргүүлэхдээ Хэдий умралдаж түлэгдсэн ч миний аавын энэ л гар, хэдий гэр хороололд амьдарч өглөө бүр автобусаар намайг өвлийн хүйтэнд сургуульд хүргэдэг ч миний аавын тэр л агуу хайр намайг үхлээс аварсан юм шүү гээд бодохоос л нүдэнд нь нулимс цийлэгнэж зүрх нь уяран хайлж байв. Үүний адил хэрэв хэн нэгэн таны төлөө хэзээ нэгэн цагт бие зүрх сэтгэлээрээ шархалсан бол та тэр Нэгнийг заавал олж уучлал гуйж бас хайрлаарай.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 5 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0