М. Учрал


Монгол улс Хар жагсаалтаас яаж гарах вэ?

hi

Европын Холбооноос (ЕХ) тавдугаар сарын 07-нд  Монгол улсыг мөнгө угаадаг, санхүүгийн луйвар хийдэг улс хэмээж ХАР жагсаалтад оруулсан бөгөөд 10-р сарын 01-нээс эхлэн хориг арга хэмжээ авахаар шийдсэн нь манай улсын хувьд шууд ЭДИЙН ЗАСГИЙН СҮЙРЭЛ авчирах аюултай төдийгүй үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрсдэлийг дагуулж байгаа юм. Дэлхий даяар түгсэн цар тахалын улмаас ЕХ хар жагсаалтад орсон улсуудын эсрэг шууд авдаг хориг арга хэмжээгээ хойшлуулж 10-сарын 1-н болгосон нь бидний хувьд аз таарсан хэрэг юм. ЕХ энэхүү хар жагсаалтод орсон Зимбабве, Кампуч, Афганистан, Иран, Ирак, Гана, Монгол зэрэг хорь гаруй улсыг тодруулахдаа олон улсын Мөнгө угаалт, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба буюу FATF-ийн мэдээлэл дээр тулгуурласан бөгөөд өмнө нь FATF-ийн саарал жагсаалтад байсан Монголын хувьд мөнгө угаалт, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр хангалтгүй ажилласан гэж үзээд гурван шалтгааныг үндэслэл болгожээ.

1. Мөнгө угаалттай тэмцэх болоод хууль бус эх сурвалжтай мөнгө, хөрөнгөний талаар авах арга хэмжээ хангалтгүй байгаа. Мөн алт, үнэт метал, үнэт чулуу болон бусад хууль бус наймаанд тавих хяналт сул байгаа.

2. Эдийн засгийн гэмт хэргийн төрөл бүрийн хувилбар түгсэн бөгөөд санхүүгийн луйвар, мөнгө угаалтын гэмт хэргүүд илэрсээр атал хууль хэрэгждэггүй, хуулиар шийдэгддэггүй, замхардаг.

3. Банк санхүүгийн байгууллагууд нь санхүүжилтэд тавигддаг дүрэм, журмаа мөрддөггүй, хяналт тавьдаггүй, тавьсан хориг, санкцуудаа хэрэгжүүлдэггүй.

Эдгээр үндэслэл нь Монголд үйлдэгдсэн эдийн засгийн ямар гэмт хэргүүдийг хэлж байна вэ, Монгол улс чухам ямар асуудлуудыг хэрхэн шийдэж байж Хар жагсаалтаас гарах вэ гэдгийг тодруулбал:

  • ЖДҮ хулгайд хуулийн хариуцлага тооцох
  • Дипломатуудын хар тамхины наймаанд хуулийн хариуцлага тооцох
  • Офшор хөрөнгийг Монголд татаж, офшортнуудад хариуцлага тооцох
  • Банкны реформ, шинэчлэл хийх, дампуурлын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх
  • Алт болон үнэт металын хулгай, нууц наймааг зогсоох

Монголын засгийн газар эдгээр асуудлуудыг заавал шаардсаны шийдвэрлэх ёстой, тэгэж гэмээ нь ЕХ хоригийг цуцалж, хар жагсаалтаас гаргана.  Сүүлчийн хугацаа 10-сарын 1, одоо ердөө дөрван сар гаруйханы хугацаа үлдсэн байна.  Хориг хэрэгжиж эхэлвэл Монгол улсын банкны бүх гадаад гүйлгээ зогсоно/хязгаарлагдана, экспорт импорт хориглогдоно, бүх гадаад хөрөнгө оруулалт зогсоно, бүх гадаад төсөл хөтөлбөр, зээл, тусламж зогсоно, банкны виза, мастер карт ажиллахгүй, аялал жуулчлал хумигдана, цаашилбал олон улсын нислэг, харилцаа зогсох эрсдэлтэй бөгөөд энэ нь Монгол улсыг шууд эдийн засгийн сүйрэлд хүргэх аюулыг дагуулж буй юм.  Бидний хэн ч улс орноо ийм байдалд оруулахыг хүсэхгүй. Гэхдээ ийм байдалд хүргэх ажлуудыг хийчихсэн нөхдүүд байна цаана чинь, бүр гэмгүй царайлаад ажил хэрэгч дүр эсгээд сонгууль яриад явж байна гээч. Аз болход ард түмэнд цаг хугацаа мөн сонголт байгаа юм. Удахгүй болох УИХ-ын 2020 оны сонгуулиар бид Монголыг хар жагсаалтад оруулсан ЖДҮчид, хар тамхичид, алтны хулгайчууд, банк дампууруулагчид, офшорчид, санхүүгийн луйварчид, залилангийн гэмт хэрэгтнүүдээс сална, ард түмэн хууртахгүй. Тэгээд бид Монголыг хар жагсаалтаас гаргах нэр цэвэр, эх оронч, чадварлаг ШИНЭ хүмүүсийг, шинэ багийг сонгох болно. Бид чадна, цаг нь ирсэн Монгол улс маань мандан бадарна, энэ бол бидний сонголт.

Х.Батсуурь  /Эдийн засагч/

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0