М. Учрал


Коронавирусээр амиа алдсан сувилагч асан Василий Липилин сүүлчийн шүлэг

hi

Белорусь улсын Борисовын нэрэмжит 2-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч асан Василий Липилин Ковид 19 өвчний оноштойгоор нас барсан. Тэр фэйсбүүк хуудсандаа сүүлийн удаа нэгэн шүлэг бичиж үлдээснийг би орос хэлнээс орчуулан хүргэж байна.

"Үхээд уутанд хэвтэж байна,би.

Шарил хадгалах газарт биш, бунханд ч биш Аль өчигдөр хорвоог орхисон нэгний Амьгүй болсон биен дээр хэвтэж байна. Өтөл нас нь дөхчихсөн өвгөн бишээ,би. Үхэх ялтай нүгэлтэн ч биш,архичин ч биш. Хичнээн амьдрахыг хүссэн ч гэлээ Хорон муутай тэмцэх л ёстой болсон нэгэн. Би хүмүүсийн тэнэглэлтэй тулалдан Тэнхээгээ барагдтал тусалсан байхад Би та нарыг аварч эмчилсэн атал Та минь яагаад энд надтай хамт байна вэ, хариулаач. Хэдийгээр гэм зэмгүй харагдаж байгаа ч Хүмүүс та нарын аминчхан зан л намайг алсан. Үхлийг хариулт мөнгө ч үгүй тарааж байгаа та нарыг Үг дуугүй хорионд л нулимчих хэрэгтэй байсан юм. Хэн ч мөнх амьдардаггүй ч юм шүү. Хэзээний толгойгоо ажиллуулж ухаарах цаг болсон. Голт зүрхнээсээ бусдыгаа одоо хайрла Гэртээ бүгд дэлгэц ширтээд л сууж бай. Хэн нэгний үлдэгдэл уутанд Үмхийрээд тэнд хэвтэж байхад Харин та зугаалж, дэмий ярихыг хүсэн Үеийнхэнтэй согтуу шүлсээ үсчүүлнэ,клубт. Цаг хугацаа таны хувьд бараг дуусч Цээж чинь амьсгал чадахаа больчихоод Дуу тавин ёолж, тарчлахдаа тийчлэхэд чинь Дараа нь бүгдийг надад авчирдаг юм. "Амийг минь авраач" гэж та Бөглүү, чимээгүйхнээр шивнэн гуйвч Аль хэдийнээ би чиний аврагч биш болжээ . Би үхээд уутанд хэвтэж байна.

Лежу не в морге, не в могиле,
Лежу на ком-то, кто вчера
Уже успел наш мир покинуть
Мне лет не много, не старик,
И не убогий, не пропойца.
Я просто тот, кто жить хотел,
Но должен был со злом бороться..
Я бился с глупостью людской.
Я вас тянул из сил последних,
Я вас спасал, я вас лечил.
За что вы так со мной, ответьте!!
Меня убил ваш эгоизм,
Беспечный позитив не кстати.
Плевать вам было на запрет,
Вы раздавали смерть без сдачи.
Чем чушь нести и рассуждать
О том, как все мы тут не вечны,
Пора бы мозг вам свой включать
И просто быть к другим сердечней.
Сидите дома, вашу мать,
Со всех экранов вам толдычат.
Но вам плевать, что там в мешках
Уже гниют останки чьи-то.
Вам хочется гулять, болтать,
С друзьями в клубах тусоваться,
Потом несётесь все ко мне,
Когда начнёте задыхаться.
Когда пропев и проплясав,
Вы время чьё-то сократили.
"СПАСИ МЕНЯ! "— шепнёте вы,
Но я уже вам не спаситель.
Я умер, я лежу в мешке… "

Алтанхундага

Хаха 1 0 Таалагдсан 9 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0