М. Учрал


Шохоорхол, бэлгийн дур тачаал, хайр гэж юу вэ?

hi

Шохоорхол гэж юу вэ?
Шохоорхол гэдэг бол хүмүүс бие биенээ шохоорхон сэтгэл догдлож хөөрөх түр зуурын үзэгдэл юм. Шохоорхол ихэнхдээ удаан үргэлжилдэггүй. Харин энэхүү ахархан хугацааны эцэст алдаа эндлийн гашуун дурсамж үлдэх нь олон. Их шохоорхлын үед оюун ухаан бус хөөргөн дэврүү сэтгэл хүнийг эзэмдэх болно. Ийм тохиолдолд залуу хүн энгэр зөрүүлэх зэрэг олон талаараа алдаж болох бөгөөд насан туршдаа харамсаад барахгүй. Шохоорхол бол сэтгэлийн цаг зуурын үзэгдэл учраас жинхэнэ хайр биш юм аа.

Тачаал гэж юу вэ?
Тачаал гэдэг бол сексийн хэрэгцээгээ хангах гэсэн хүчтэй хүслэн юм. Тачаалыг "хайр дурлал" мэтээр ойлгох явдал их байдаг боловч энэ хоёр огт өөр үзэгдэл. Тачаал бол мөн чанартаа хар амиа бодох үзэл бөгөөд хувийн хэрэгцээгээ хангахаас цааш хэтрэхгүй. Тиймд тачаал нь хэрэгцээгээ нэн даруй хангахыг шаарддаг. Хайр бол өгөөмөр энэрэнгүй, нөгөө хүндээ аль болох сайн сайхныг өгөхийг эрмэлздэг. Хайр хүлээцтэй тэвчээртэй тул шууд энгэр зөрүүлэх явдлыг үл хүснэ.

Бэлгийн дур хүсэл гэж юу вэ?
Энэ бол охид хөвгүүдийн хоорондын биеэр дотносох гэсэн хүсэл юм. Хүн бүхэнд бэлгийн дуртай байх хэрэгцээ заяасан байдаг. Үүнээс болж бид өөр хүйстнээ сонирхдог. Үүнд муу юм буюу нүгэл гэж огт байхгүй. Харин энэ хүслээ буруу аргаар хангахыг оролдвол нүгэл мөн болно. Бэлгийн дур хүсэл нь хувь хүний өв тэгш өсөлтөд тустай. Хөвгүүд дангаараа байхдаа биеэ авч явах нь нэг янз, охидын дэргэд бол шал өөр байдаг. Бүсгүйчүүдийн хувьд ч мөн л тийм. Хүн болгон өөр хүйстэндээ өөрийгөө аль болох сайн талаас нь харуулах, үүгээрээ анхаарлыг нь татахыг хичээдэг. Энэ бүхний ачаар хүн өөрийн зан байдлыг хянан төлөвшүүлдэг. Тийм учраас бэлгийн дур хүсэл бол хүний хөгжил өсөлтөд зайлшгүй чухал үүрэгтэй, гэвч энэ нь төдийлөн хайр биш юм.

Хайр гэж юу вэ?
Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.

Сэтгэл судлаач Я.Батхүү

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0