М. Учрал


Хөлөн дээр махан бие тогтоно, Хэлэн дээр үхэл амьдрал тогтоно

hi

   ХЭЛ бол хэрхэн хэрэглэхээс хамаараад хүний өгсөх уруудах үхэх сэхэхийг ч шийдэж чадах агуу хүчийг агуулж байдгаараа онцлогтой. 1912-04-15-нд далайд сүйрсэн алдарт Титаник хөлгийн экипаж Энэхүү хөлгийг Бурхан ч живүүлж чадахгүй гэж хэлээд л хэдхэн цагийн дараа мөсөн уул мөргөөд сүйрч байсан нь Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр цэцэн үгийн цаад санаа. Оросууд ч гэсэн Язык мой враг мой буюу миний хэл миний дайсан гэдэг нь үг хэлэндээ бид үргэлж анхаарч үглэж янших онгирч сагсуурах бардамнах хэрэлдэх маргалдахаас холхон байж шударга үнэн цэцэн мэргэн сэтгэл хангалуун эерэг үгс урсгаж байвал зохилтой.
Хэл гэдгийг манай баруун монголчууд төдийгүй эстон финландууд хүртэл кэл гэдэг бөгөөд түрэг гаралтай хориод хэлэнд кэлийг тэл болгоод тэлийг голландууд тал болгоод талыг англичууд аваад tell болгосноор төөрсөөр төрөлдөө гэгчээр буцаад монголдоо хэл гээд үйл үг болоод ирж байгаа нь анхны хэл монголоос үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Бид харь хэлийг нь судлаад зогсохгүй хэлний хурд соёлд тохируулан харилцан ярилцаж сурах нь чухал. Япон хятад зэрэг азийн орнуудад боулинг тоглох аргаар буюу нэг хүн ярьж дуусаад боулингийн шаарик байндаа хүрэх хугацаа буюу яриа зогсоод 10 секунд орчим хүлээгээд дараагийн хүн нь ярьж эхэлдэг жамтай. Харин орос монгол арабууд сагс тоглох маягаар нэгнээс бөмбөг шидээд нөгөө нь авах хугацаа буюу 1-2 секундын завсартай хоёр хүн харилцан ярилцдаг бол испани хэлтэй Өмнөд Америк Карибын тэнгис хавиар гурван хүн рагби тоглон уралцах мэт зэрэгцэж ярьдаг нь угаасаа чалчаа ард түмнүүдийн онцлогоос гадна өгүүлбэрийн бүтцэд орох эхний 2-3 үгээр ерөнхий утга нь ойлгомжтой болдог тул сүүл нь чухал биш учраас хүлээлгүй дөрвөн ч хүн нэгэн зэрэг ярих тал бий.

Тиймээс хаа ч явсан бид тухайн үндэстэний хэл ярианы хурд соёлд тааруулж оролцохгүй бол Азид эсрэг талаа яриулахгүй урдуур нь орж ярьсаар байгаад өөрийнхөө хамаг нууцыг алдахаас гадна тэдний санаа бодол зорилгыг ойлгож амжилгүй яриа өндөрлөнө гэсэн үг. Өмнөд Америкт тэдэнтэй адилхан зэрэг уралцахгүй бол өөрийгөө ойлгуулж амжихгүй хоцрох талтай. Өөрөөр хэлбэл усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын хэл соёлд яг тэр нутгийн индиан шиг л суралцана гэсэн үг.

Глобалчлалын өнөө үед аливаа үндэстэн оршин тогтнохын нэг үндэс бол эх хэл учраас улс орнууд эрт дээр үеийнх шигээ шууд хуулбарлах бус, ялангуяа франц хятад зэрэг их гүрнүүд эх хэлээ дээд зэргээр хамгаалж байна. Англи Францын хэдэн зуун жилийн газар нутгийн дайн дууссан ч тэдний хэл соёлын асар том дайн нь дэлхийн сүүдэрт өдөр тутам өнөөг хүртэл үргэлжлэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Глобалчлал компьютер мобайл имэйл зэрэг дэлхий нийтийн хаана ч түгээмэл хэрэглэдэг үгнүүдээс ч францууд эрс татгалзаж дэлхийжилт тооцоологч зөөврийн утас цахилгаан шуудан гэх зэргээр орчуулж байгаа бол хятадууд цахилгаан тархи гар утас сайхан улс/АНУ/ гэх мэтээр нэрлэж ганц ч гадаад үг эх хэлэндээ хавьтуулахгүй байна.
Хоёр зуугаад жилийн өмнө оросууд соёлын гаралтай үгсээ тэр чигээр нь францаас авсан шиг бид ч гэсэн бас хоол унд ахуйн хэллэгээ тодорхой хэмжээгээр урд зүгээс импортлосон тал бий. Нэгэнт тогтсон байцаа байшин бин тан гэхийг цагаан ногоо цагаан уул гамбир шөл гэхчилэн өнөөдөр өөрчлөхгүй юмаа гэхэд өдөрт тутам шинээр үүсч эх хэл рүү маань довтолж байгаа шинэ гадаад үгнүүдийг асар их баялагтай монгол хэлний үгсийн сангаас ухан гаргаж оновчтой зөвөөр орчуулж эх хэлээ бид харийн хэлнээс хамгаалах цаг болжээ. 1921 онд өвөг дээдэс маань шинэ эмзэг тусгаар тогтнолоо олоод сэхээ ч аваагүй байхдаа хамгиийн түрүүнд хэл соёлдоо анхааран гуравхан сарын хугацаанд буюу хорин нэгэн оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг анх байгуулж, улмаар социализмын үед өдөр тутам гардаг Үнэн сониноор дамжуулан төрийн хэлний бодлогоо хүн бүрт хүргэснээр хэл зүйгээ дээр доргүй дарга цэрэггүй яг таг мөрддөг байлаа.

Өнөөдөр юуны төлөө үндэсхэрхэг ерөнхийлөгчтэй болсон билээ дээ, судар бичгийн хүрээлэнгийн суурь нь болсон одоогийн Хэл зохиолын хүрээлэн маань манлайлаад үндэсний хөтөлбөр боловсруулж эх хэлний зөв бодлого үг хэл зүйгээ ном журманд нь оруулж, төрийн албан хэрэгт 200 мянган төрийн албан хаагчаараа дамжуулан Ерөнхийлөгчийн зарлиг төрийн лантуугаар мундагдуулан эх хэлээ хамгаалж чадваас монгол хэл монгол үндэстэн дахиад хэдэн мянган жил оршин тогтнох нэг үндэс суурь баттай тавигдах болно.

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хаха 0 1 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Алиа хонгор нас

Арабад...

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0