М. Учрал


БЯЦХАН ДҮҮГ МИНЬ ДАЙРЧ АЛТАН АМИЙГ нь АВААД АЛГА БОЛСОН ЖОЛООЧИД ХЭЛЭХ ҮГ

hi

Бид хамгийн хайртай ОХИНОО ахиж хэзээ ч уулзахгүйгээр явуулаад 54 хоног болж байна. Энэ цаг хугацаанд нулимсгүй өдөр, бүтэн нойртой хоносон нэг ч өдөр байхгүй.

Эрүүл саруул, өглөө нь инээгээд цэцэрлэгтээ явсан Охин орой нь гэртээ буцаж орж ирээгүй 10-р сарын 5-ны өдөр. Охин минь өвөө, эмээгийн хүүхэд. 70 хүрэх гэж байгаа аав, ээж минь өдөр болгон тайвшруулах эм, зүрхний эм ууж жоохон ч гэсэн унтаж чадаж байна.

Бидний охин ирээдүйд ЭХ ОРОН, бидэндээ ямар их хэрэгтэй ХҮН болж өсөх байсныг хэн ч таашгүй. Биднийг ийм байдалд оруулсан тэр ЖОЛООЧ БАТ-АМГАЛАН энэ хугацаанд нэг ч удаа утсаар ярьсангүй, нэг ч удаа ирж уулзсангүй. Мэдээж тэр хүн бидэн дээр ирэхэд цаг хугацаа ухраад ОХИН маань босоод ирэхгүй ч бид тэр хүнээс ХҮН ЧАНАР гэдэг зүйлийг, УУЧЛААРАЙ гэж хэлэх үгийг, охиныхоо ямар хүүхэд байсныг, ирээдүйгээ харж чадахгүй байгаа бидний байдлыг ирээд нэг хараасай гэж одоо болтол ХҮЛЭЭСЭЭР байна. Тэр хүн гэр бүлтэй биздээ. Тэр хүмүүс нь ч гэсэн ЯАЖ байна гээд нэг удаа ирж болохгүй юмуу ЯАГААД?
Ээжийн минь “Бид нар яасан азгүй юм бэ?” гэж хэлээд уйлаад суухыг үнэндээ харж тэсч чадахгүй байна.
Тэр хүнийг хартал уншаад хэдэн хүнийг зовлонд унагааж, амьсгалахад ч бэрх байгаа байдлыг бодтол нь түгээж өгөөч. Гуйж байна

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0