Б.Ариун-Уянга


Маргаашнаас “Нэг өрх-Нэг иргэн”-ийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

hi

Маргаашнаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ. 

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар: "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгч буй.

Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ.

Шинжилгээ авах 30 цэгийг дүүргүүдээр танилцуулбал,

  • Баянгол дүүрэгт 6 цэг,
  • Баянзүрх дүүрэгт 6 цэг,
  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
  • Хан-Уул дүүрэгт 4 цэг,
  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
  • Багануур дүүрэгт 2 цэг,
  • Налайх дүүрэгт  2 цэг,
  • Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.

Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлд энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0