М. Учрал


Цэвдэг байдал...

hi

    Нодлингийн өдийд Шударга-5 жагсаал хийхэд цоо шинэ таван ханатай 40 гэр Сүхбаатарын талбайд барьж билээ. Тэр дороо цахилгаан, интернэтээр хангаж үг хэлэх тайз, дэлгэц зассан санагдана. Энэ тэмцэл үр дүнгээ өгч АТГ, ЦЕГ, Шүүхийн дарга нар огцорч М.Энхболдын бүлэглэлийг бут цохиж төр эргүүлж билээ. Шударга-5 шиг С.Ганбаатар Оюутолгойн гэрээг сайжруулах хүсэлтээр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна. Гэтэл С.Ганбаатарт гэр бариулсангүй. Дан майхан барингуут цахилгаан өгсөнгүй. Цахилгаан өгөхгүйгээр барахгүй дэвсэх эсгий, цахилган үүсгүүрийг нь цагдаа нар булаагаад зугтаж байх юм. Эсвэл ковид гарчихлаа гээд эсвэл С.Ганбаатарын зүрх зогсох гэж байна гэж авч явчих гээд. С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан нь Засгийн ажилд саад болоогүйгээр барахгүй монголчуудыг нэгтгэж байна. Тэр тэгш эрх, шударга ёсыг Рио Тинто компаниас нэхэж чадлаа. Түүний үзэл санааг төр засаг Рио Тинтод илэрхийлэх ёстой юм. С.Ганбаатарын тухай дамжуулсан сайтыг дарамтлах, пэйжүүдийг идэвхигүй болгох хэрэггүй ээ. Эмнэлэг, цагдаагийн ажилтнууд С.Ганбаатарын бие сул, дулаацахгүй байна.

Энэ янзаараа удвал осгоно гэх атлаа халуун савтай усыг нь хагалах хэрэг юу байна. Энэ өвлийн аймшигтай хүйтнийг цементэн шал дээр С.Ганбаатар даваад гарна. Харин энэ төрийн ялгавартай байдал, харгис хүйтэн, цэвдэг хорон сэтгэл хэзээ гэсэх юм бол.

Б.Жаргалсайхан

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх