М. Учрал


БОЛОВСРОЛ...

hi

    БОЛОВСРОЛ бол хөгжлийн үндэс, хөгжил бол хөрш зэргэлдээ орнуудын ядуурал задрал дайн дажиныг далимдуулан элэг нэгтнүүдээ эгнээндээ нэгтгэж импер болгодог гол ирээдүй. Дайн дажины дараа ч боловсрол муутай Афган босож чадахгүй олон жил болж байхад боловсрол өндөртэй Ирак Сири хурдан сэргэх нь дэлхийн хоёрдугаар дайны дараа боловсролын суурь сайтай Япон Герман богино хугацаанд босон хөгжиж чадсантай адил. СССР задрахад эстон латви литвууд хөгшин европын хөгжлийг бараадан хөнжилд нь орсон шигээ хөгжөөд ирэнгүүт ядуурал дайн дажинаас залхсан крым абхаз осетууд эргээд Оросыг бараадлаа. Эзэнт гүрэн нь нурж эмх замбараагүй байдал ноёрхож эхлэхэд элэг нэгт халимаг буриадууд харийн гүрэнд нэгдсэн гашуун түүх ч бий. Харин Украин Гүрж улс шиг улс болоод Европын холбоо шенгений орон болоход крым абхаз осетууд эргэж буцах магадлалтай. Хөгжил гэдэг хүн ард нь эрүүл саруул шударга таатай аюулгүй орчинд элбэг хангалуун хүн шиг амьдрах нөхцөл бүрдсэн байдлыг хэлэх бөгөөд хөгжил рүү хүн зон хошуурч байдаг нь худаг руу цангасан малтай адил.

Монголчууд герман франц шиг байгалийн баялагаараа бүх шатны сургалтыг үнэ төлбөргүй болгож оюуны өндөр потенциалтай оюутануудад дэлхийн боловсролын тэтгэлэг олгоход тэд дэлхийн эдийн засаг улс төр нийгмийн нууцыг эзэмшин эргэн ирж эх орныхоо хөгжилд Нацагдорж Буяннэмэх Наваан-юндэн шиг чухал үүрэг гүйцэтгэнэ. Казакстаны өнөөгийн хөгжлийн нэг нууц нь бодлогоор борчуудын онц сурлагатай хүүхдүүдийг Болошак\БОЛОВСРОЛ хөтөлбөрт хамруулж дэлхийн боловсрол эзэмшүүлж төр нийгэмдээ асар их оюуны хөрөнгө оруулалт хийж тэрхүү хөгжлөөрөө орос монгол хятад иран турк зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас элэг нэгтнүүдээ татсаар удахгүй бүс нутгийн гүрэн болох шинжтэй. Өнөөдөр хөгшин Европын хөгжилд шохоорхон нэгдэн орох өргөдлөө өгсөн өөр өөр үүх түүх соёл иргэншилтэй нилээдгүй улсууд Европын холбооны нийгэм эдийн засгийн наад захын шаардлага хангахуйц хоёрмянгаад асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой босго онооны нээнтэгэнд орон яахаа мэдэхгүй тээнэгэлзэн байна.

Харин монголчууд дэлхийн боловсрол эзэмшиж дэлхийн хөгжлийг монголд бүтээж эзэнт гүрнүүд нуран унахын цагт элэг нэгтнүүдүүдээ соронз мэт татах тэрхүү үсрэнгүй хөгжлийг өнөөдрөөс эхлэвээс эргээд бид эзэн Чингисийн эзэнт гүрэн болох боломжтой. Өнөөдөр өвөрмонгол буриад хүүхдүүд эрх чөлөө боловсрол эрэлхийлж монголд ирж байгаа энэ нь эхний алхам, англи хэл сурах гэж ирж байгаа бол анхны алхам, ахих түвшний монголын кимбриж сургуульд элсэж байгаа бол хоёр алхам. Тэнгэрийн Бурханы үг мөнхөд оршихуйд газрын хаанчлалууд бүгд нуран унахуй тавилантай нь гагцхүү цаг хугацааны асуудал байдаг.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0