М. Учрал


Хүчирхэг эмэгтэй...

hi

Намын баяр өндөрлөж наймны өдөр дөхөж байхад хүний маань дээд ээж болсон хүчирхэг бүсгүйчүүдээ хүний өөрийнгүй мартын баяраас өмнө магтахгүй байхын аргагүй. Хүчирхэг эмэгтэй гэж орчин үеийн ойлголтоор хариуцлагатай, биеэ даасан, алсын хараатай, зарчимч байхаас гадна хамгийн гол нь шударга хөдөлмөрч дайчин шинжийг өөртөө агуулсан сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт эмэгтэйг хэлнэ.

Социализмын үед аагим зуны халуунд суурь суурь хонийг өдөрт хоёр удаа холбон сааж арваад хүүхдийнхээ \зураг дээр зургуулаа миний төрсөн эгч дүүс\ гутал хувцасыг оёж, араг арагаар аргал түүж, цас мөс хайлж биднийгээ хооллож ундаалж хүний зэрэгтэй болгосон ээж минь шиг хүчирхэг монгол эхчүүд хөдөө нутгаар дүүрэн байгаа.

Алс газраас гахай чирч ганзага эрхэлж өрх гэр үр хүүхдээ олон жил хүний дайтай авч явсан миний ууган эгч Ролмаа шиг найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг өрх толгойлсон өчнөөн мянган хүчирхэг хөдөлмөрч эмэгтэйчүүд хот суурингаар дүүрэн байгаа. Мөн миний удаах эгч Цагаанхүү шиг мал аж ахуй газар тариаланг хослуулж аймаг сумын аварга малчин улсын аварга тариаланч болсон мундаг бүсгүйчүүд мундахгүй олон байгаа.

Хүчирхэг эмэгтэй гэхээр заавал тэр амжилттай яваа улс төрч Санжаасүрэнгийн Оюун гэлтгүй миний хүргэн ах МУГЖ Алтан-Өлзийн гэргий миний зулайг гишгэж төрсөн Нансал эгч шиг хүний өөрийн бүгдийг хайрлан хамгаалж хүнд өвчтэй эр нөхрөө асарч тордож өрх гэрээ үргэлж босгож явдаг амьдралд нугаршгүй сэтгэлийн тэнхээтэй хат суусан хатан ухаант өгөөмөр сэтгэлт үй олон монгол бүсгүйчүүдийг хэлнэ.
Хүчирхэг эмэгтэй гэж ядарсан нэгнийг өмгөөлөх сэтгэлтэй, задарсан нэгнийг заамдах зоригтой Хохирогчдын холбооны Оюунцэцэг Хандаа нар шиг, ус гол улс эх орныхоо төлөө уул уурхай ураны эсрэг борви бохис хийхгүй тэмцэж яваа Бор эгч шиг, албан тушаалтанууд нь авилга оффшорын ацан шалаанд ороод ангайж байхад Баярцогтын балагийг ч Швейцарын банкнаас хоёулахнаа хөтлөлцөж очоод ухаж гаргаад чирээд ирдэг хуульч Туяацэцэг цэнхэр үст Цэрэн нар шиг биеэр жижигхэн ч бэлчээр томтой олон бүсгүйчүүдийг нэрлэж болно. Цэнхэр үст Цэрэнтэй нэгийгээ үзэлцээд байдаг Насанбаярын хувьд миний бие нүүр учирч уулзаагүй ч манай Завхан Ургамал нутгийнх болохоор нь удам судар аав ээжийг нь арван хуруу шигээ мэддэгийн хувьд ямар ч гэсэн сошлиар нүдүүлээд байдаг шигээ муу хүн байхын аргагүй, ямартаа Боловсролын яамны Стратегийн газрын дарга\ТНБД гэдэг хир баргын аавын хүүгийн хийгээд байдаггүй ажлыг хэдэн жил хэл амаар доромжлуулан байж хашсаар ирсэн болохоор бас л манай монголын хүчирхэг эмэгтэйн нэгээр төсөөлдөг.

Насанбаярын аав Баавгай заан гэж ёстой нэрэндээ таарсан баавгай шиг хүчирхэг том биетэй хүдэр сайхан эр насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан аймаг сумандаа алдартай заан цолтой бөх тэх хүн бий. Насанбаярын өвөө аав нь намайг багаа байхад Халтар Лайлаа хэмээх нутаг усандаа хамгийн нэр хүндтэй улаан ЯВА мотоцикль унасан Улсын тэргүүний ухуулагч цолтой хүний дээд сайхан хүн байсан. Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.

Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүхтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш. Өнөөдөр барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг дотоод хооронд нь алалцуулах барын зулзагыг бага дээр нь гэсэн бодлогыг баримтлаж байгааг үгүйсгэхгүй.

Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцийн олиппиад тэмцээний медалийн 90 хувийг хуу хамж монгол хүн хүч түрүүчээсээ гадагшаа гараад эхэлснээс харж болно. Тиймээс бид дээр доргүй эр эмгүй өөр хоорондоо эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа эрч хүчээ зориулах нь зүйтэй.

Дээр дурдсан Санжаасүрэнгийн Оюуны хувьд дэлхийн байгаль орчин тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж түүнийг уржнан жил Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулж шагналыг нь АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулсан нь монголын хүчирхэг бүсгүйчүүд дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн эгнээнд нэгэнт багтсаныг харуулж байна. 2014 онд Кенийн Найробид хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар Санжаасүрэнгийн Оюуныг тус байгууллагын анхны Ерөнхийлөгчөөр сонгосон нь түүний мэдлэг дадлага туршлагыг дэлхий үнэлж эхэлсэн явдал байлаа.

2016-2018 онд Санжаасүрэнгийн Оюун дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй усны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн усны менежментыг сайжруулах үндсэн зорилготой Дэлхийн Усны Түншлэл /Global Water Partnership/ байгууллагын Ерөнхийлөгчөөр томилогдон амжилттай ажилласан төдийгүй одоо ч Оюун нь Green Growth Knowledge Platform буюу Ногоон хөгжлийн мэдлэгийн зөвшилцөл, Future Earth буюу Ирээдүйн дэлхий, International Environment Technology Centre of UNEP буюу НҮБ-ын Байгаль орчны технологийн төв зэрэг дэлхийн хэмжээний олон байгууллагын удирдлагад нь багтаж 2018 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх зорилготой дэлхийн Ногоон уур амьсгалын Сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь монголчуудаас өнөөдөр олон улсын түвшинд эрхэлж байгаа хамгийн өндөр дипломат албан тушаалтан гэхэд хилсдэхгүй.

https://www.greenclimate.fund/news/oyun-sanjaasuren-appointed-as-gcf-director-of-external-affairs?fbclid=IwAR0hpF85VE2GJokhb9D2yiNxm6nj60voZ3x0r3JGLGfFM_DfUW72gU2FecA

Аугаа их хоёр гүрний дунд ардчилал эрх чөлөөний арал нь болж яваа бидний хувьд Атомын эрчим хүчний агентлагаас авхуулаад аль ч НҮБ-ын байгууллагын амбан суудлыг Америк тэргүүтний дэмжлэгтэйгээр амалж авах цаг нь болсон энэ үед дэлхийн бүсгүй Оюуныхаа дээлийн захыг мушгиж дээр доргүй лоббидож НҮБ-ын орлогч, түүний төрөлжсөн аль нэг байгууллага агентлагийн Ерөнхий захирлын суудалд бодлогоор зүтгүүлж дэлхийн зуун чухал суудлын нэгийг тусгаар тогтнолынхоо зуун жилээрээ Монгол Улс эзэгнэж чадваас улс төр дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлаа хангах барьцаа бид улам лавшруулах болно. Учир нь олон улсын өндөр албанд бодлогоор томилогдсон хэнбугай нь ч үндсэн ажлынхаа хажуугаар албан тушаал алдар цол нэр хүнд хувийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн улсынхаа нэр хүндийг өргөх, маргаантай болон тулгамдсан асуудлуудыг аль болохоор улсдаа ашигтайгаар шийдвэрлэх, үндэснийхээ язгуур эрх ашгийг олон улсын түвшинд хаацайлж хамгаалах талаар лобби хийх хор найруулах зэрэг бичигдээгүй хуулийг дэлхийн түвшинд давхар зохицуулж эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын бас нэг баталгаа болж байдгаараа чухал ач холбогдолтой\зураг дээр: Төрсөн эгч Ролмаа Цагаанхүү Наранцэцэг Сумьяа Нансал дүү Болормаа.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0