Б.Ариун-Уянга


Хиагтыг чөлөөлөх тулалдаан

hi

Өнөөдөр буюу 1921 оны 3-р сарын 18-нд Ардын журамт цэргийн ялалтаар өндөрлөж олон Монголчуудын онгод хийморь үндэсний эв нэгдэл эх оронч үзэл санааг сэрээсэн онцгой үйл явдал байлаа. Хиагт нь тухайн үедээ орос хятад монголын улс төр нийгэм эдийн засаг худалдаа эргэлтийн гол үүд хаалга байсан учир Зөвлөлт Орос Япон Хятад Богдын засгийн газар Барон Унгерн Ардын засгийн газар Панмонгол буриадууд зэрэг олон янзын ашиг сонирхол Хиагт хот дээр төвлөрч байв. Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэн авсан нь улам их аюул занал учруулж удахгүй Улаан-Үүдийн чиглэлд Хиагтаар дамжин довтлох гэж байгааг улаантнууд сая ухаарч урьтаж хамгийн гол үүд хаалга гэгдэх Хиагт хотыг хяналтандаа авахаар шийдвэрлэв. Яг энэ үед дайсны дайсан бол бидний нөхөр гэдэг утгаараа цагаантанд цохиулсан гамингууд улаан оросыг бараадан Манжуур гарахаар Хиагтыг хамгийн гол түшиц газраа болгоод байв. Япончууд элэг нэгт монголчууд болон ялангуяа панмонгол буриадуудыг хөөргөж Хиагт төвтэй Их монгол улс байгуулж өгөхөө амалж Америк Англи Франц Япон зэрэг их гүрнүүдийн нэгдүгээр дайны дараа дэлхийг хуваах Версалийн гэрээ Парисийн бага хуралд оролцуулахаар буриад-монголын төлөөлөгчдийг илгээж байв\бүтэлгүйтсэн\. Богдын засгийн газар бол Барон Унгерн цагаатаны хүчээр гамингуудыг сөнөөж хаант засаглалаа сэргээж шашин-төрөө мандуулах бодолтой бол Ардын Түр Засгийн Газар улаантантай хавсран гамингуудаас Хиагтыг чөлөөлж цаашид бүх монгол овогтоноо нэгтгэн нэгдсэн нэг улс байгуулах зорилготой байв. 1921 оны 3-р сарын 1-нд баталсан Ардын намын анхны дүрэмд Намын эрхэм зорилго бол бүх монголчуудаа нэгтгэн бүрэн улсаа байгуулах явдал бөгөөд юуны өмнө монголд түрэн орж ирсэн хятадын болон бусад түрэмгийлэгчдээс Монгол Улсаа чөлөөлөх нь бидний нэн тэргүүний зорилт мөн «Партия, в конечном итоге, ставя своей целью объединение всех монгольских племен в одно государственное целое, в настоящем стремится к освобождению Монголии из-под реакционной власти Китая и других реакционеров, вторгнувшихся в Монголию» хэмээн заажээ.

Харин улаан оросууд улаан цайм хятадуудтай сөргөлдөлгүй Ардын журамт цэрэг гамингийн хооронд зуучлагчийн үүрэг давхар гүйцэтгэж алсдаа Ази тивийг бүхэлд нь хятад монгол солонгос түвд гэлтгүй бүх дэлхийн коммунизмын нэг фронт байгуулахыг мөрөөдөж байв. Харин Хатанбаатар Магсаржав тэргүүтэй зарим эх орончид улаантан цагаантан гамин гэж ялгалгүй гадаадын бүхий л оргодол самуун булаан эзлэгчдээс цэргийн хүчээр эх орноо чөлөөлөх чин эрмэлзлэлтэй байв. Энэ их ээдрээтэй цаг үед эцсийн эцэст монголчууд Алтанбулаг Хиагтаас ардын хувьсгалаа эхэлж эрх чөлөө тусгаар тогтнолоо олж аван Зөвлөлт Оросыг бараадсан нь монгол түмний заяа нь түшсэн зөв зам байжээ.

Хиагтыг ардын хувьсгалчид цус урсгахгүйгээр авахын тулд 1921 оны 3 сарын 14-ны өдөр Ардын журамт цэргийн жанжин Сүхбаатар Хиагт дахь гамин цэргийн 25 дугаар дивизийн захирагч Го Сунлинд үг дуугүй бууж өгөх тулган шаардах бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул цэргийн хүчээр Хиагтыг эзлэн авахаар байлдааны төлөвлөгөө боловсруулж арвандолооны оройноо Алтангаас хөдөлж 3-р сарын 18-нд Хиагтыг арваннайман цагийн турш ширүүн байлдаанаар эзлэн авчээ. Ардын журамт цэрэг анхныхаа байлдааныг Хиагт хотоос эхэлсэн нь гамин цэргүүд их газраасаа хангалт тусламж авах ямарч бололцоогүйгээс гадна шаардлага гарвал Ардын журамт цэргүүд Зөвлөлт Оросоос цэргийн тусламж авах боломжтой төдийгүй улаан цэргийн командлалтай нягт уялдаа холбоотой ажиллаж байсантай холбоотой юм.

Хиагтын тулалдаанд хятадууд ялагдаад гарахдаа улаантан коммунизмын аюулаас зугтан Хиагтад үүрлээд байсан оросын худалдаачид цагаантаны голдуу гэр бүл эмэгтэйчүүд хүүхэд зэрэг зуугаад оросыг хүйс тэмтрээд гарсан нь Барон Унгернд бутниргүүлсэн шарандаа үйлдсэн санаатай аллага байв. Хиагтыг чөлөөлөх тулалдаан бол мөнх тэнгэрийн зарлигаар нэг хоног ч хойшлуулж болохооргүй эхлүүлэх ёстой монгол түмний заяа нь түшсэн марксизм ленинизмын онолоор бол хувьсгалын тохироо нь хэтрүүлж хэлэхэд хоёрзуун хувь бүрдсэн цаг үе байсан төдийгүй өнөөдрийн бидний эрх чөлөө тусгаар тогтнолын үүд хаалгыг үүрд мөнхөд нээсэн түүхт үйл явдал мөн. Энэхүү ялалт нь монголд харийн цэргийг эсэргүүцэн тэмцэх зэвсэгт хүч буй болсныг илтгэн харуулсан Ардын түр засгийн газар төвхнөх түшиц газрыг бий болгож хувьсгалыг цаашид үргэлжлүүлэх боломж ирээдүйг олгосон монгол овогтонуудыг улам зоригжуулсан нэгтгэсэн түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Ардын намын анхны даргаар сонгогдсон Данзан тэргүүтэй эх орончид улаантаны тусламжтайгаар улс орноо харийн дайснаас чөлөөлж нэгдсэн монголоо байгуулж хөрөнгөтөний замаар хөгжих бодлоготой байсан нь Коментерны коммунизмыг экспортлох үндсэн зорилготой зөрчилдөж явсаар адаг сүүлдээ Бодоо Данзан гээд бүгд буудуулж дууссан төдийгүй бас тэрхүү бодлого нь 1924 оны Орос Хятадын хэлэлцээрт Монголын талаар ашиггүй заалт оруулахад хүргэсэн байдаг. Одоо ч гэсэн оросын бодлогыг ойлгохгүй бол ондоо аргаар ойлгуулаад өгдөг үйл явдал хэдхэн сарын өмнө уулын Карабахад болоод өнгөрснийг бид бас мартаж болохгүй.

 

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх