“Харж баясахын жаргал” өдөрлөг боллоо

hi

   Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд “ХАРЖ БАЯСАХЫН ЖАРГАЛ” өдөрлөг боллоо. Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гаригийг олон улсын хараа хамгаалах өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай иргэд байна. Харин Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хараа муудалтын шалтгаан жил бүр залуужиж хүүхэд залуус ихээр өртөх болсон. Иймд дээрх өдрүүдийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран дараах аймаг дүүргүүдэд доорхи хуваарийн дагуу “ХАРЖ БАЯСАХЫН ЖАРГАЛ” өдөрлөгийг зохион байгуулж байна.


-10 сарын 04-нд Сонгино хайрхан дүүрэгт /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн байранд 13-15 цагийн хооронд /
-10 сарын 07-нд Багануур дүүрэгт
-10 сарын 08-нд Төв аймагт
-10 сарын 09-нд Баянзүрх дүүрэгт
-10 сарын 11-нд Өвөрхангай аймагт
Тус өдөрлөг зохиогдох хуваарийн дагуу тухайн аймаг, дүүргийн төр захиргааны байгууллага, эмнэлэг, цагдаа, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, иргэд та бүхэн нээлттэй хамрагдах боломжтой.
Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж
буй бодлого үйл ажиллагаа мэдээлэл
• МХҮХ-ны үйл ажиллагааны танилцуулга болон хараагүй иргэдийн спортын төрөл тоглоом наадам, тусгай хэрэглээний туслах хэрэгслүүдийг танилцуулга, мэдээлэл
• Нүдний эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл, хараа шалгах үйлчилгээ
• Нүдний шил болон нүдний эм, дусаалга, амин дэмийн худалдаа
• Хараагүй массажистуудын бариа заслын үнэ төлбөргүй массаж үйлчилгээг үзүүлэх
• Харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт
• Сэтгэл зүйн зөвлөгөө гэх мэт арга хэмжээг тус тус зохион байгуулж ажиллана.

Хаха 6 1 Таалагдсан 3 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0