Ц.Баатархүү: "Хэлмэгдсдийн музей" дээр 22 давхар шилэн барилга барих зөвшөөрлийг Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага өгчихсөн

.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: 2019 оны 07-р сарын 26-ний өдөр энэ "Хэлмэгдсдийн музей" дээр 22 давхар шилэн барилга барих зөвшөөрлийг Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага өгчихсөн. Энэ зөвшөөрлийг өгсөн бичиг байна. Ийм ерөнхий төлөвлөгөөний газрын гарын үсэгтэй бичиг байж байхад "бид энэ зөвшөөрлийг өгөөгүй" гэдэг буруу зөрүү мэдээллийг өгч болохгүй. Тийм учраас НИТХ дахь төлөөлөгчид, АН-ын бүлэг энэ өв соёлоо хамгаалах асуудал дээр удаа дараа дуугарч байгаа. Хамгийн гол асуудал бол ерөнхий төлөвлөгөөнөөс гарч байгаа барилга арих зөвшөөрлүүд их нууц байна. Зарим нь ил байдаг, зарим нь нууц байдаг. Хэвлэлийнхэн энийг сайт руу нь ороод үзэхээр олдохгүй байгаад байна. 

Үүнээс болж Улаанбаатар хотод замбараагүй, хариуцлагагүй барилгажилт явж байна. Хот төвөвлөлт үндсэндээ нууц байна. энийг ил болгох шаардлагатай гэсэн зарчмын шаардлагыг бид тавьж байна" гэв .

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0