Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.  

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0