Ц.Одонтунгалаг: Иргэд нь амиа алдаад байхад хариуцлага хүлээсэн хүн алга

.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: "... Бид нар ИХ-ын төлөөлөгчид бол ард түмэнд бүх зүйлээ нээлттэй байлгах ёстой. Нуусан асуудал бол түлшний шинжилгээний бичигт харагдаж байна. Тухайн үед болж байна та нар битгий улс төржүүл гэж байсан. Бид түлшин дээр улс төржихгүй, иргэдийн эрүүл байх нөхцөлийг хангасан төсөл хөтөлбөр гэж үзээд улс төржөөгүй. Бид өвөл болохоос өмнө энэ асуудлаа цэгцлээчээ, эцсийн бодитой шинжилгээний хариу баталгааг нь гаргаж өгөөчээ л гэж байгаа.

Өмнө нь түлшний үйлдвэрүүд 10 жилийн өмнө байгуулагдаж байсан юм байна. Тэр үйлдвэрүүд яагаад өнөөдрийг хүртэл хөгжөөгүй байна вэ? гээд судлаад үзэхээр "шингэн шил" гэж байдаг юм байна. Шингэн шил гэдэг бодисыг үйлдвэрлээд тэрүүгээр барьцалдуулдаг юм байна л даа. Гэтэл тэр шингэн шилийг 10 жилийн өмнөөс БНХАУ-д хориглосон. Хүний эрүүл мэндэд аюултай гэж хорьсон байгаа юм. Тэр хориглосон зүйлийг БНХАУ-аас аваад хэрэглэсэн тэр нь хүний эрүүл мэнд, амь насанд аюул болж байна. Энэ найрлагаа бидэнд хэлээгүй. Магадгүй шингэн шилээр барьцалдуулж байгаа гэж хэлсэн бол 10 жилийн өмнө мэргэжлийн судалж байсан хүмүүс хэлж өгөх л байсан. 

Шинэ зүйл хэрэглэж байгаа тохиолдолд иргэдээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Иргэдэд шууд тулгаж энийг түл, түлэхгүй бол хариуцлага тооцно, шүүмжлэх юм бол хариуцлага тооцно гэж байсан. Гэтэл одоо өөрсдөө хариуцлага тооцохгүй байна. Өнөөдөр иргэд нь амь насаа алдчаад байхад хэн хариуцлага хүлээж байгаа юм бэ? Өнөөдөр хариуцлага хүлээсэн хүн байхгүй байна. 

Ганц Ерөнхийлөгч л уучлал гуйж, эмгэнэл илэрхийллээ..." гэв.

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0