М. Учрал


Мах, махан бүтээгдэхүүн боловсруулагч АНН-үүдэд зөрчилийн хэрэг нээлээ

hi

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мах махан бүтээгдэхүүн боловсруулах, мал төхөөрөх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шалгалтын ажлыг явуулжээ.

   Шалгалтаар байгаль орчны хяналтын чиглэлээр Саян Уул ХХК, Шилүүст сүмбэр ХХК, Өлзийт төв, Натурал Грийн Фүүдс ХХК, Иргэн Д.Лхамсүрэн, Хадатын Ундрага ХХК, Эрүүл Монгол Мах Эко ХХК, Ри Фөн ХХК, Гомбохайрхан ХХК, иргэн Б.Анхбаяр, Ундрага хайрхан ХХК, Алтай чандмань ХХК зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд Нийслэлийн Прокурорын газар хяналт тавин ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0