
Энэ сарын 4-ний шөнө Таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приус маркийн автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Автомашин хулгайлсан хэргийг 26 настай "Б" гэгч үйлдсэн байна. Гэмт этгээд автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн осол гаргажээ. Ингэхдээ тэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байна.
Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, "Б"-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Автомашин хулгайлсан "Б"-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу