Улсын гавьяат механикжуулагч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

hi

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0