“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Алтан хос пянз”-ыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

hi

“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт,  Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Алтан хос пянз”-ыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.

“Чингис хаан” одонт эрхмийн дурсгалыг хүндэтгэж есөн ширхэг “Алтан хос пянз”-ыг энэ жил хэвлүүлсэн бөгөөд “3” дугаартай “Алтан хос пянз”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.

Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Алтан хос пянз”-нд “Хоёрдугаар симфони, “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл 5 бүтээл багтжээ.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0