З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
hi

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох юм байна.
×