10-12 насны таван хүүхэд хотын төвд машин жолоодож байгаад баригджээ

hi

Хотын төвд өсвөр насны хүүхдүүд машин жолоодчихсон замын хөдөлгөөнд оролцож яваад баригджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Өнөөдөр/2019.12.05/ 14:00 цаг өнгөрч байх үед 10-аас 12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, хотын төвийн хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг манай алба хаагч илрүүллээ.

Тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө" гэсэн мэдээллийг өглөө.

Иймд эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0