М. Учрал


ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн сонгуульд нэр дэвшинэ

hi

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнөхөн /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүнийг 2019 онд багтааж ажлаа өгөхийг эрүүл мэндийн яамны удирдлагууд сануулж гурван өдрийн дотор бүх ажлаа цэгцэлж гэнэт өргөдлөө өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр ажлаас халагдах тухай хүсэлтдээ 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон тул чөлөөлж өгнө үү хэмээжээ. Сонгуульд өрсөлдөх тул зургаан сарын өмнөөс бэлтгэх хуулийн заалтын дагуу ажлаа өгч УИХ-д эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлох ажилд ханцуй шамлахад нь МАН-аас квотоор дэмжиж буй гэх. Түүний оронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон бөгөөд ажил хүлээж авсан анхны хурлаа ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ.

Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх боловсон хүчин юм.

ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан. Тэрээр захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллах бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн болж эрүүл мэндийн салбарт оновчтой бодлого хэрэгжүүлэхийг ХСҮТ-ийн эмч нар дуу нэгтэйгээр дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Б.Туул

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 11