"Ятгах тусам Нягтал" аяныг өрнүүлж байна

hi

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн 17.3 дугаар зүйлд заасан "Залилах" гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт хэргийн 14-16 хувь хүртлээ өссөн хэмээн өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл тус хэргийг үйлдэгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилготой иргэдийг анхаарлыг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг сайжруулах, хууль зүйн мэдлэг олгох "Ятгах тусам Нягтал" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Учир нь заллин гэх гэмт хэрэг нь үйлдэгдсэн цагаасаа хойш урт хугацааны дараа мэдэгддэг тул хэрэг илрүүлэлт удааширдаг. Гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд мэдэхгүй, урьд өмнө нь харж үзэж байгаагүй зүйлдээ гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг анхааруулж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх