Админ


А.Түвшинжаргал: ДЭМБ-аас Ухань хотод 10 хоног амьдарсан учир сэжигтэй тохиолдолд авч үзнэ гэсэн зааврийн дагуу ажиллаж байна

hi

Орхон аймагт корона вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн мэдээллийг та бүгдэд өмнө нь хүргэж байсан билээ. Тодруулбал, Орхон аймагт илэрсэн шинэ коронавирусын сэжигтэй байж болзошгүй тохиолдол нь БНХАУ-ын Ухань хотод тээврийн жолоочоор ажиллаж байсан 25 настай "Б" гэгч иргэн байжээ. Түүнийг тусгаарлаж үзлэг оношлогоо хийж өнөөдөр түүний шинжилгээний хариу гарах юм. 

Тэгвэл Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тайлбар хийлээ. 

Тэрбээр, "Хоёрдугаар сарын 05-ны өдөр нэгэн иргэн өөрийн хүсэлтээр ирж, "Би халуураад байна" гэж үзлэг хийлгэсэн. Үзлэг хийлгэхэд биеийн халуун 36 хэмтэй ердийн хэвийн байсан. Эмчтэй ярилцаад асуулт асууж байхад Ухань хотод тээврийн үйлчилгээ эрхэлдэг Монгол Улсын иргэн гэдгээ мэдээллэсэн учраас ДЭМБ, ЭМЯ-наас Ухань хотод 10 хоног амьдарсан тохиолдолд сэжигтэй гэж үзэж болох юм тийм учраас орон нутгийн засаг, захиргаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж үзэж эхний арга хэмжээг авсан. Орхон аймгийн халдвартын тасаг бүх тусгаарласан орц, гарц эмч нар эмнэлгийн багаж хэрэгсэл бэлтгэгдсэн байгаа учир тэвдэж сандарсан зүйл байхгүй байна. Яг одоогийн байдлаар өвчтөнд ямарваа нэгэн зовиур байхгүй. ДЭМБ-аас Ухань хотод 10 хоног амьдарсан учир сэжигтэй тохиолдолд авч үзнэ гэсэн зааврийн дагуу ажиллаж байна.

Энэ хүний шинжилгээ хариу 24 цагийн дотор гарах ёстой. Энэ хүний хэлсэнээр Ухань хотод амьдарч байсан уу үгүй юу гэдэг нь одоогийн байдлаар нотлогдоогүй байна. Үнэн худлаа ярьж байгааг бид мэдэхгүй ямар ч байсан хил гаалиар гарсан бүх бичиг баримтыг үзэж байж Уханьд байсан хүн байна гэж үзнэ.

Иргэдэд хэлэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад Орхон аймгийн онцгой комисс бэлэн байдалд байна. Ард иргэд сандарч тэвдэх шаардлагагүй байхгүй. Маскаа зүүх, халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал хийх зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Яг одоогоор Орхон аймагт коронавирус илэрсэн, сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй байна" гэв. 

Хаха 1 4 Таалагдсан 4 Гунигтай 4 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0