Админ


УОК: Цагаан сарын баярыг нэг удаа хорих саналыг дэмжив

hi

Шинэ коронавирусын дэгдэлтийн үед Улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баярыг нэг удаа хорих шийдвэрийг гаргалаа. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг Эрүүл мэндийн сайдаас Улсын онцгой комисс хуралд оруулж ирж байна. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байхшиг байна. Санал нэг байгаа болов уу гэж бодож байна. Энэ хамгийн гол нь хөл хөдөлгөөнийг хорих асуудал. 

Бусад оронд хамгийн том сургамж болбол энэ хөдөлгөөнийг хорьж чадаагүйдээ холбоотой гэж хэлээд байна. БНХАУ яагаад алдчив гэвэл сар шинийн баяр дээр ямар нэгэн хязгаарлалт хийж чадаагүйтэй холбоотой. Энэ сургамжаас суралцах ёстой юм.

БНХАУ уламжлалт цагаан сарыг хорьж чадаагүйгээс өнөөдөр дэлхий нийтээр тархсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уламжлалт цагаан сарын баярыг шинэ коронавирусын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа хорих саналыг дэмжиж, холбогдох албан тушаалтанд хүргэнэ" гэв.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд сумын хил залгаа боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг түр хугацаагаар /2020.03.02 хүртэл/ зогсоох саналыг дэмжив.  

Хаха 6 74 Таалагдсан 18 Гунигтай 6 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 17