М. Учрал


Баян-Өлгий аймгийн иргэн халдвар аваагүй болох нь тогтоогджээ

hi

   БНХАУ-д зорчсон Баян-Өлгий аймгийн оршин суугчийн шинжилгээний хариу гарчээ. Түүний хариу сөрөг буюу коронавирүсийн халдар аваагүй болох нь шинжилгээгээр батлагдсан байна. Тэрбээр БНХАУ-аас хил давмагцаа Улаанбаатар-Ховд-Өлгий гэсэн чиглэлд олон хүнтэй автобус, такси үйлчилгээ сонгон үйлчлүүлсэн юм.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарласан иргэн коронавирүсгүй гэдгийг шинжилгээгээр тогтоожээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарви, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0