Админ


Л.Мөнхтүшиг: Өнөөдрөөс БНХАУ-аас ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн дариуд нь 14 хоног тусгаарлана

hi

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. 

ГХЯ-ын консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д  одоо байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь авч ирэх ажлыг ГХЯ-нд даалгасан. Бээжинд байгаа элчин сайдын яам Хөх хот, Шанхай, Эрээн дэхь консулын газруудад иргэдийг дахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд хандсан бүртгүүлсэн иргэдийг мэдээллийг авч үзвэл 400 орчим иргэд байна. 

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд эдгээр иргэд маань хэрвээ эх орондоо ирэх хүсэлт гаргавал ГХЯ, Элчин сайдын яам, консулаараа дамжуулаад зохион байгуулалттай эх оронд нь авч ирэх ажлыг байгуулна. Энийг хэрхэн зохион байгуулах талаар нарийвчилсан зохион байгуулалтыг хийж байна. 

Өнөөдөр Эрээн болон Хөх хотод эх орондоо буцахаар галт тэрэгний тасалбар авсан байсан мөн Эрээнд хил гарахаар хүлээж байсан иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Энд 50 орчим иргэдийн мэдээлэл байна. Нэмэлт мэдээллийг элчин сайдын яамнаас тэнд байгаа иргэдэд мэдээлэл өгч байна. Өнөөдрөөс Эрээн болон Хөх хотод байгаа иргэдийг татах ажил явагдана.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд өнөөдрөөс БНХАУ-аас ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн дариуд нь 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх