Админ


Худал мэдээллийн эсрэг сошиалд нөлөөлөл бүхий иргэд нэгдэж ажиллана

hi

Нийгмийн сүлжээгээр 47 секундын худал мэдээлэл тархаж зарим зах, худалдааны төвүүдийн ачаалал эрс нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсээд байна. Улсын онцгой комисс, Засгийн газраас нийтэд худал мэдээлэл тарааж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулсан ч сошиалд худал мэдээллүүд түгсээр байна.

"Худал мэдээллийн эсрэг сошиалд нөлөөлөл бүхий групп, пэйжийн админууд иргэд нэгджээ.

Админууд дараах зургаан чиглэлээр ажиллана.

1. Мэдээллийн эх сурвалжийн баталгаажуулж түгээх

2. Худал мэдээллийг хугацаа алдалгүй устгах

3. Нийтэд зориулсан постер, уриалгыг тогтмол түгээх

4. Баттай эх сурвалжийн шинэлэг мэдээлэл, үйл ажиллагааг түгээх

5. Шинэлэг мэдээ мэдээлэл, нийтлэлд санал солилцох

6. Бусад групп, пэйжийн админуудыг уг уриалгад нэгтгэж хамтран ажиллах  

Сошиалд идэвхитэй иргэд хуурамч мэдээ, мэдээллийг холбогдох төрийн байгууллагад нэн даруй мэдээлж, бусдад түгээхгүй байх, бодит эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг уриалж байна. 

 

Хаха 0 4 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0