М. Учрал


Ц.Цэцэгдэлгэрэх: 14 сая төгрөгийн хадгаламжтай гэж бичих байтал 14 тэрбум гээд бичсэн байсан

hi

Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа хадгаламждаа 14 тэрбум 331 сая 471 мянган төгрөгтэй. Ориент Инвест ББСБ-ийн 47.3 хувийг эзэмшдэг. Мөн гадны банк санхүүгийн байгууллагад 30485.13 хадгаламж, таван орон сууцтай гэсэн мэдээллийг 2018 онд АТГ-т ХОМ-тээ мэдүүлсэн талаар өмнө мэдээллэж байсан билээ. 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх: "Албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа цэг, таслал алдсан тохиолдол гарч байна. Жишээ нь 14 сая төгрөгийн хадгаламжтай гэж бичих байтал 14 тэрбум гээд бичсэн байсан. Нэгэнт та цахим системд мэдүүлсэн бол энийг засах ямар ч боломжгүй. Тиймээс мэдүүлэг гаргагч нар алдаагаа хянаад хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө эргэн АТГ-д мэдэгдэж залруулга гаргах боломжтой юм".

Хаха 10 8 Таалагдсан 7 Гунигтай 27 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9