М. Учрал


Хоёрдугаар сарын 23-27-нд нийтийн тээвэр үйлчлэхгүй

hi

Нийслэлийн Онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна. Уг хурлаас энэ сарын 23-27-н буюу маргаашаас эхлэн шинийн гуравны өдрийг дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Дээрх нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газрын Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Д.Батчулуун тодруулахад:

"Цагаан сарын баярын өдрүүдэд Covid-19 вирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон. Мөн Улсын онцгой коммисын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн 5-р хурлийн шийдвэрийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн А/48 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 02-р сарын 27ны өдрийн 08:00 цаг хүртэл мөн энэ хугацаанд тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ. 2020 оны 02-р сарын 23- 26ны өдрүүдэд Нийслэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоохоор шийдвэр гарсан. Иймд иргэд та бүхэн Аюулт өвчин ойрхон байгаа энэ үед Сар шинийн баяраа гэр бүлийн хэмжээнд тэмдэглэж олон нийтийн газраар явахгүй байхыг уриалж байна" гэв.

 

Хаха 6 28 Таалагдсан 6 Гунигтай 3 Нүдний булай 9 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1