Э.Намуун


БНСУ-д манай улсын 28 настай иргэн коронавирусын халдвар авсан ч эдгэрсэн

hi

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. 

ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан Монгол улсын хоёр иргэн Ковид-19 вирус авсан гэх мэдээллийн талаар "Сөүл дэх элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажилласан. Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс энэ мэдээллийг тодруулахад мэдээлэл дутмаг байсан.

Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Энэ иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа" хэмээлээ. 

Хаха 0 2 Таалагдсан 4 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх