М. Учрал


Б.Жаргалсайхан: Өвчин зовлонтой үед 105 Хятад ажилтан голомтоос оруулах гээд байгаагийн цаана авлига, тохиролцоо байгаа болов уу

hi

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг /2020.03.20/ танилцуулсан билээ. Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр гаднаас авдаг ажиллах хүчний асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгсөн. Уг мэдээлэлд, 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: "Ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднаас ажиллах хүч оруулах шаардлагагүй. Нийт 6,000 гаруй хүн бусад төсөл, хөтөлбөр дээр орж ирж ажиллах шаардлага байгаа. Үүнээс онцгой шаардлагатай, гэрээтэй, хугацаатай ажлууд дээр ажиллах хүч авъя гэж байгаа юм.

Ялангуяа, Дарханы зам дээр ажиллах хүмүүсийг Ням гарагт чартераар авчирна. Нийтдээ 105 хүн ирнэ. 

Тэр хүмүүс Хятадад байхдаа коронавирусийн шинжилгээ өгөөд, визээ авна. Энд ирсэн хойноо хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө авна. Онгоцноос буунгуут нь тусгай хамгаалалтад авч, Төв аймагт карантилна. 14 хоногийн карантины хугацаанд бичиг баримт болон бусад ажлуудаа хийнэ. Ингээд 14 хоногийн дараа шинжилгээний хариу харж байгаад ажилд нь оруулна. 

Туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа гарч эхлээд түр замуудаа тавьж байна” гэв. Иргэд олон нийт уг асуудалд өөр өөрийн өнцөгөөс тайлбарлаж буй. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа уг асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: "Кино дээр "Мориндоо ч биш байх" гэдэг шиг Монголчууд засмал зам тавьж чадна, чадахгүйдээ биш юм. Засмал замыг захын компани тавьчихдаг болсон. Сэтгэл гаргавал дэлхийн хэмжээний чанартай зам авлига энэ тэр нь орвол амархан эвдэрдэг дов сондуултай юм шиг зам л барих биз. Зам байтугайг барьж асуудал шийдэж байна цаагуур чинь. Өвчин зовлонтой үед 105 хятад ажилтан голомтоос оруулах гээд (Ням гарагт онгоцоор ирнэ гэнэ) байгаагийн цаана авлига, тохиролцоо байгаа болов уу. Ийм хардлага байна. Авлигаа аваргууд урьдчилаад туучихсан, хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол хятадаас АТГ-т матуулчих гээд сандарч буй гэсэн эхний таамаг, хардлага байна. Цааш нь манайхан үргэлжлүүлээд хардана шүү дээ. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан 105 хятад авчрахгүй бол Дарханы зам яагаад явахгүй гэдгээ тайлбарлахгүй байна. Эсвэл зам тавих сонирхолгүй байна уу. Хайрга дайрга, цемент нь бэлэн байхад хужаагийн гар харан зам тавьж чадахгүй гэвэл Монголчуудыг хэт доромжилсон болно. 10 хужаад өгөх гээд байгаа мөнгөө нэг залууд өгчих. Нэг ч гэсэн монгол залуу ажилтай, орлоготой, авгай хүүхэд нь дэлгүүр хэсч баярлаг гэж бодох албан тушаалтан бий болж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Манай залуус нэг зориглоод нэгдээд хөдөлбөл юуг ч шийднэ, бүтээнэ, сөнөөнө шүү" гэв.

Хаха 26 257 Таалагдсан 42 Гунигтай 24 Нүдний булай 14 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 30