М. Учрал


Д.Нямхүү: Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсээс нэг тохиолдол илэрсэн

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Эдгээр хүмүүсийн дотроос нэг тохиолдол илэрлээ. Мөн тандалтын зорилгоор цуцлуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй байна. Өчигдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчийн хяналтанд хянагдаж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 184 хүн хянагдаж байна.

Үүргийн онгоцоор ирсэн Станбулын онгоцны зорчигчдын хянаж байна. Хяналтанд байж байгаа хугацаанд хянаж, хяналтаас гарах 14 хоногт давтан шинжилгээ хийдэг.  

Бидний одоогийн зорилго бол халдварыг тархаахгүй, алдаж олон хүнд тараахгүйн төлөө ажиллаж байна. Үүргийн онгоцоор ирсэн иргэдийг өндөр зохион байгуулалтад авсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй туршлагажсан. Бидний өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлыг дэлхийн бусад улсууд сайшааж байна" гэв. 

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0