М. Учрал


Л.Мөнхтүшиг: Дарга, цэргийн хүүхэд оруулах гээд байна гэдэг баримт нотолгоогүй гүтгэлэг

hi

Улсын онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллээ хүргэлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Сөүл, Токиогоос иргэдээ татан авах ажил хийгдэж байна. Сөүл хотоос 251 иргэнийг авчрах бүртгэл, Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан гэх мэдээлэл авлаа. 

Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж байгаа иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо. БНСУ-ын Засгийн газар гаднаас ирж буй иргэдэд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Буцах хугацаан тодорхойгүй БНСУ руу зорчих гэж буй иргэд хил дээр асуудал үүсэж болзошгүй гэдгийг иргэд анхаарах ёстой байна. Эдгээр иргэд тухайн улсын хил дээр яагаад заавал зорчих болсон шалтгаанаа нотлох шаардлага үүсэж байна.

Туркын хоёр иргэнтэй холбоотой асуудалтай холбоотой мэргэжлийн байгууллага 11 цагийн хурлаар хэлсэн учир энэ дээр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

Олон Улсын жишигт:

-Монгол Улсад байнга оршин суудаг ажилдаг дипломат төлөөлөгчийн газрын ажилтанууд болон тэдгээрийн гэр бүл

-Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон. Монгол Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэд эдгээр хүмүүсийг тусгаарлахгүй байна гэсэн асуудал байхгүй. Монгол иргэдийн нэгэн адил бүгдийн тусгаарлаж байгаа. Одоо 21 хоног тусгаарлах дүрэм хэрэгжиж байна.

Нислэгийн бүртгэлтэй холбоотой асуудал байна.

-Токио, Сөүл хоёр хоорондоо ялгаатай байгаа. Сөүл хотод манай Улсын маш олон иргэн амьдарч, ажиллаж байгаа. 03-р сарын 15-нд эхний бүртгэл хийхэд хоёр хоногын дотор 500 хүн бүртгүүлсэн. 500 хүн оочирлож байгаад бүртгүүлсэн. 250 хүнийг авч ирсэн. Одоо үлдсэн 250 хүнийг авч ирэх гэж байгаа гэдгийг мэдмээр байна. Энэ нислэгт шинээр бүртгэл явуулахгүй байна гэдэг гомдолд хариулмаар байна.

-Токиогын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай 250 хүнийг эхний ээлжинд авчирсан. Гэвч Элчин сайдын яаманд иргэд утсаар, email-ээр тасралтгүй хүсэлт тавьж байсан учраас шалтгаан заахгүйгээр нийт хүмүүсийг бүртгэлжүүлээд явсан. Одоо ч бусад элчин сайдын яамд бүтгэлжүүлээд явж байна. Эхний ээлжит Токиогоос 250 иргэнийг татсан одоо 500 гаруй хүн бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүсээс 250 гаруй хүнийг авчрах гэж байгаа" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0