М. Учрал


Д.Нямхүү: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан

hi

Эрүүл мэнпийн яамнаас ээлжит хэвлэлийн мэдээллээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор 21 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийлээ. 4-р сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт тандалт судалгаа хийж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ шилжүүлж, эмчилгээнд хамруулан эмчилж байна. Ойрны хавьталын 15 хүнийг тусгаарлалтад байсан. Тэдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хавьталуудын судалгаа үргэлжилж байна" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0