М. Учрал


Д.Нарангэрэл: Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит /2020.04.09/ хэвлэлийн мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна.

Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан. Коронавирусийн халдвар гарснаас хойш 100 хоног өнгөрч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна.

Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд байхыг таашгүй. Тиймээс улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0