М. Учрал


Д.Халиун: “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа намайг хүчиндсэн

hi

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлсэн. Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д өмнө нь амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан байдаг. Д.Халиуны охиныг одоо болтол түүнд өгөөгүй байсаар байна.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурал хийлээ.

Д.Халиун: "Г.Загдаа гэдэг хүн тэнд байдаг хүмүүсийг хүлж зоддог. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч цагдаа нар хураагаад авчихсан. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Эхлээд намайг эмнэлэгт хүчиндсэн. Дараа нь доод талын гражад хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан. Энэ талаар хэвлэл хүүхдийг чинь гээд дандаа хүүхдээр сүрдүүлдэг байсан. 

Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад миний хүүхдийг өгөхгүй байгаа. “Зөв амьдрах ухаан” төвд Баярцэцэг гэдэг эгч байсан. Тэр эгчийг Загдаа ах дандаа хүчинддэг. Бүр сүүлдээ зугтаахын тулд өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгж байж эмнэлэгт хэвтсэн.

Би охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Би Загдаа ахаас айж байна. Ярьсан зүйл минь худлаа байвал би бүх хариуцлагаа хүлээнэ. Надад болон манай хүүхдэд ямар нэгэн юм болвол Загдаа ахын буруу" гэв.

Хаха 8 20 Таалагдсан 16 Гунигтай 12 Нүдний булай 11 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4