М. Учрал


Г.Загдаа: Эд нарын яриад байгаа шиг хүчинддэг хүн би биш

hi

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. Уг хэвлэлийн хурлыг "Зөв амьдрах ухаан" ТББ-аас дараах тайлбарыг өгсөн юм.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагын эхнэр Г.Амарсайхан: "Г.Загдаа хүчиндээд утсан дээрээ бичлэг хийсэн байгаа гэж байна. Баянзүрх дүүргийн Цагдаа дээр нэгжлэг хийлгэсэн. Цагдаагийн нэгдүгээр сарын 22-оос эхлээд шалгаж байгаа. Халиунаа гэдэг хүн яадаг хүн юм, анх бид хоёр дээр яаж ирж байсан юм, өвчин зовлон, халдварт өвчин өчнөөн юмтай ирсэн бид нар эмчилүүлсэн. Хүүхэд нь төрөөд ой гарантай байхад баганаас нь дүүжлээд хөлийн хугалж байсан хүн. Бүгдээрээ СД бичлэг, карт онош юмтайгаа байгаа. Өөрөө хүртэл Цагдаа дээр намайг "янхан" гэж хэлсэн талаараа хэлэхдээ хүчиндүүлсэн гэдгээ хэлээд шалгуулахгүй яасан юм. Хоёр нийгмийн ажилтан хүчинддэг гэнэ.

Бүүр ус зайлуулах хоолойд хийж хонуулдаг гэсэн. Манайд ус зайлуулах хоолой ч байхгүй. Манай дээр байгаа F71 хүмүүсийг бид нар эмч нартай хуйвалдаж F71 тогтоолгодог гэнэ. Ийм аймар худлаа хэлж болох уу энэ чинь.

Би ингэж бодож байна. Цагдаа нартай холбоотой байгаа. Араас машинтай мөргөсөн гэнэ үү? Халиунаа хувийн машинтай болцон юм уу тэр машин мөргүүлсэн хүн нь яагаад бид нараас гомдол нэхэхгүй байгаа юм. Бид нар Халиунаагын араас явах байтугай гэрээсээ ч гарах завгүй байна.

Сандагдорж гэдэг хүн чинь 3 эхнэрийн 11 хүүхэдтэй. 4 удаагийн хүчингийн хэрэгт холбогдсон гэж анхных нь эхнэр хэлсэн.

Халиунаа гэдэг эмэгтэй Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хошууч эмэгтэй шалгаж байгаа. Өөрөө хүүхдийнхээ хөлийг баганаас дүүжилж унгачихаад 60 настай өөрийг нь асарсан эмэгтэйг хугалсан гээд хэлээд зогсож байгаа ш дээ. Саяны мэдээгээр Г.Загдаа гэдэг хүн өөрийг нь 3 удаа хүчиндсэн гээд байгаа хаана усанд зайлуулах хоолой гэсэн тэр хоолой манайд байхгүй. Бүүр цус гарсан өөрөө онгон юм байна л даа тэ. Дараа нь манай хоёр нийгмийн ажилтаныг хүчиндсэн гэж ярьж байгаа юм.

Халиунаа бид нар дээр ирэхдээ тэмбүүтэй ирж байсан. Бид нар эмчилүүлсэн" гэв.  

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа: "Цагдаагийн мэдүүлэг нь бүгд худлаа. Би бүүр гайхаж байна. Гэр бүл рүү арай хэтэрхий халдаж байна. Би 169 гэдэг зүйл ангиар 1980-д онд 1 жилийн ял эдэлсэн хүн. Эд нарын яриад байгаамшиг хүн хүчинддэг хүн би биш. Өнөөдөр хүчирхийлэгч нарыг илчилж, эп нарын эсрэг тэмцсэнийхээ төлөө ингэж муулуулж байна" гэлээ.

Хаха 7 16 Таалагдсан 14 Гунигтай 20 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2