М. Учрал


Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгажээ

hi

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа" гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байна. Манай Улсад халдварын тоо нэмэгдэж байна. Эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан хэрнээ гурав дахь шинжилгээгээр илэрсэн тохиолдол гарсан. Залуучууд халдвар авах явдал нэмэгдэж байна. Энэ вирус хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд халдаж байгаа хэд хэдэн тохиолдол гарсан. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс маш өндөр эсрдэлтэй гэж гарсан. Тийм учраас гамшгаас хамгаалах тухай хуулиар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ыг хүртэл сунгаж байна.

Монгол Улсынхаа иргэдийн гурван боомтоор хүлээн авна. Иргэдээ авах ажлыг үе шаттайгаар татна" гэв.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0