М. Учрал


Д.Нарангэрэл: Шведэд байгаа манай иргэний хувьд биеийн байдал нь маш хүнд байна

hi

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Уг хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "COVID-19-өөр өвчилсөн хүмүүстээ өчигдөр бид нарийн шинжилгээ давтан хийж, эмч нарын зөвлөгөөнөөр үнэлгээ хийхэд, биеийн байдал нь хүндэвтэр 23 хүн байсан бол 92 хүний биеийн байдал дунд зэрэг байна гэж дүгнэсэн. 8-16 насны таван хүүхэд ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг байна.

Мөн жирэмсэн хоёр, хорт хавдартай өндөр настай ч хүн бий. Бид биеийн байдал нь хүнд байгаа хүмүүстээ онцгой анхаарч байна" гэв.

-Шведэд халдвар авсан манай иргэний биеийн байдал дээрдсэн үү?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Шведэд байгаа манай иргэний хувьд биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд уушгиных нь 80 хувь нь ажиллагаа муу байгаа гэсэн мэдээлэл байна" гэв.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0