М. Учрал


Б.Ууганбаяр: Иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй хийгдэнэ

hi

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.05.19/ мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: "Нэгдүгээр сарын 28-аас хойш Монгол Улсын хилээр 130,206 иргэн орж ирсэн байгаа. Үүнээс татан авах арга хэмжээ зохион байгуулсан 8,480 иргэнийг гадаад улсуудаас татан авсан. Мөн 15 удаагийн агаарын хөлгөөр татан авалтаар 3,315 хүн, төмөр зам, автозам, явганаар нийтдээ Монгол Улсын бүх хилийн боомтуудаар орж ирсэн 5,007 хүн байна. Зөвхөн сүүлийн долоо хоногын татан авалтаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомтоор хилийн боомт дээр нь Турк улс, өнөөдрийн Энэтхэгийн чартер нислэгээр 1,070 хүнийг татан авчирсан байна. 

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн Монгол Улсад ирье гэдэг хүсэлтээ өгсөн байна. Эдгээр иргэдээс

  • Бага насны хүүхэдтэй 1,611 иргэн
  • Эрүүл мэндийн шалтгаантай 449 иргэн
  • Өндөр настан 869 иргэн
  • Жирэмсэн 152 иргэн
  • Богино хугацааны визтэй 337
  • Гадаад улс орондоо байрлах газаргүй болсон 158
  • Оюутан 2,818
  • Санхүүгийн боломжгүй хүндрэлтэй байдалд орсон 1,002
  • Насанд хүрээгүй хүүхэд 358
  • Бусад 3,300 гаруй хүн

Татан авсан иргэдээ Улаанбаатар, орон нутгийн 27 цэгт 2,029 хүн тусгаарлагдах байранд байна. /ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энх-Саран сувилал, Кентавр зочид буудал, Монголика зочид буудал, Корперати, Зүчи, Сэлбэ, Альфа, Наранбулаг, Хабу зочид буудал, Тоеоко Энн, Улсын нэгдүгээр эмнэлэг, Баян-Өлги, Дорноговь, Орхон зэрэг аймгуудад байршуулж байна/

ОХУ-аас Алтанбулаг боомтоор нэвтэрсэн иргэдийг ихэвчлэн хойд аймгуудаар тараан байршуулсан. Эдгээр иргэдийг автобус, төмөр замаар зөөвөрлөж байна.

Мөн дараагийн Энэтхэг улс руу нисэх ажлыг төлөвлөж байна. Өдрийг өнөөдрийн байдлаар тодорхой хэлэх боломжгүй. Мөн БНХАУ-аас тодорхой тооны иргэд Монгол Улсад ирэх хүсэлтээ гаргасан, элчин сайдын яаманд бичиг ирсэн. Эрээн хот дахь консулын газраас тодорхой тооны нэр ирүүлсэн. Бид ойрын хугацаанд эдгээр иргэдээ Дорноговь аймгийн Замын-Үүд дэхь тусгаарлах байранд татан авах ажиллагааг явуулна.

Татан авах ажиллагааг тасралтгүй хийнэ" гэв.

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0