Э.Намуунзаяа


Энэтхэг рүү дахин тусгай нислэг үйлдэхээр бэлтгэж байна

hi

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: "Зөвхөн сүүлийн 7 хоногт Турк, Энэтхэг, ОХУ-аас агаарын болон Алтанбулаг боомтоор 1070 иргэнээ татан авсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо хүсэлт гаргаад байна.

Тэдгээрээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 869, жирэмсэн жирэмсэн 152, богино хугацааны визтэй 136, тухайн орондоо байрлах боломжгүй болсон 158, оюутан 2818, санхүүгийн боломжгүй болсон 1002, насанд хүрээгүй хүүхэд 358 болон бусад шалтгаантай 3000 гаруй хүн эх орондоо буцах саналаа ирүүлсэн.

Өнөөдөр Энэтхэгээс ирсэн иргэдийг оруулаад нийслэл болон орон нутаг дахь 27 цэгт 2029 хүн тусгаарлалтад байна.

Халдваргүй боловч эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтэй хүмүүсийг өнөөдрөөс Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн.

Түүнээс гадна Баян-Өлгий, Дорноговьд аймагт тараан байршуулж байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдээ хойд аймгуудаар байршуулж байгаа бол төмөр зам дагуу сувиллын газруудад мөн иргэдээ байршуулж байгаа. 

ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулах, мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч УОК, Шадар сайдын зүгээс бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна.  Иргэдээд татан авах ажлыг цаашил тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна"  гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх