М. Учрал


Г.Сугарбат: Нийслэлийн долоон дүүрэгт шалгалт явуулахад 3110 хүн маскаа зүүгээгүй асуудал гарсан

hi

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.05.19/ мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "Яг одоогоор манай Улстай хөрш залгаа ОХУ-ын дараах хотууд өвчлөлийн байдал Улаан-Үд хотод 948, Эрхүү 601, Баякаский 550, Тувад 299 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөрш улсын өвчлөлийн нөхцөл байдал хүндэрч ихэлсэн. Ийм үед ард иргэд, ААН байгууллагуудын өөрсдөөс хамаарах асуудал суларч байна. Хамгийн эхэнд маск, ААН-үүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сулруулж байгаа нь илэрхий байна.

Тавдугаар сарын 16-нд Нийслэлийн 7 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байхад 3110 хүн маскаа зүүгээгүй асуудал гарсан. Тухайн хүмүүсд зөвлөөд өнгөрсөн. Дараагийн удаа эдгээр хүмүүсд арга хэмжээ авахаас өөр арга байхгүй.

Иргэд маань зун цаг болж байгаатай холбогдуулан маскаа зүүх, гараа ариутгах, олон нийтийн газар зай барьж явах нь ерөнхийдөө суларсан. Эрсдэл бага үед иргэн, ААН-үүд хүлээх үүргээ хариуцлагатай биелүүлж байсан. Суларч байгаа асуудал гарч буй учир иргэд маань маскаа зүүгээчээ, гараа ариутгаачээ, ААН-үүд ариутгалаа хийгээчээ гэж зөвлөж байна.

Тавдугаар сарын 16-нд хийгдсэн хяналт шалгалтаар 514 ААН ариутгал халваргүйжүүлэлт, цэвэрлэгээгээ тогтмол хийж байна. Харин 1189 ААН ариутгал халваргүйжүүлэлт, цэвэрлэгээнийхээ ажилд хойрго, дутагдалтай хийсэн учир эдгээр байгууллагуудад тодорхой зөвлөмжийг өглөө. Дараагийн удаа уг зөрчил давтагдвал арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна. Тавдугаар сарын 17-нд хийсэн шалгалтаар 2,077 газар маскгүй хүнд үйлчлэхгүй байх зөвлөмжийг өгч ажилласан. 

Тавдугаар сарын 18-нд архи согтууруулах ундаагаар борлуулдаг, түүгээр үйлчилдэг 197 ААН-д зөвлөмж хүргүүлж ажиллаа. Ер нь архи согтууруулах ундаагаар борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААН-үүд санаатай, санамсаргүйгээр цаг хэтрүүлэн ажиллах зөрчлүүд байна.

Иргэдэд гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан, чанар муудсан хүнсний бүтээгдэхүүн, гар дээрээс архи худалдах зөрчил гарч байгаа учир худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй.

 Саяхан Дорнод аймагт 7 хүн тодорхой шалтгааны улмаас хоолны хордлогод орсон" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0