Э.Намуунзаяа


Цементийн үнэ 50 орчим хувиар өслөө

hi

Баян-Өлгий аймагт сүүлийн хэд хоногт цементийн үнэ өсөөд байна. Тус аймагт сүүлийн жилүүдэд цементийн үнэ тогтвортой, нэг шуудай буюу 40 кг нь 15 мянга орчим төгрөгөөр зарагддаг байсан. Харин өнгөрсөн долоо хоногоос Улаанбаатараас ирдэг “Mак” болон “Портланд” цементийг 22,5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд энэ нь 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Харин орон нутгийн үйлдвэрийн “Өлгий цемент” 18 мянган төгрөгийн үнэтэй байна.

Худалдаа эрхлэгчид цементийн үнийн өсөлтийг, “Улаанбаатар хотоос ирэх цементийн нийлүүлэлт тасарсан, тухайн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссонтой холбоотой” хэмээн тайлбарлав. Цементийн нийлүүлэлт хэзээ хэвийн болж, үнэ буурах нь хараахан тодорхойгүй байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Цементийн үнэ 50 орчим хувиар өслөө