М. Учрал


Алтанбулаг боомтоор иргэдийг нэвтрүүлж эхэллээ

hi

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Алтанбулаг боомтоор иргэдээ нэвтрүүлэх бэлтгэлийн хангахаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор 594 хүн эх орондоо ирэх бөгөөд тэднийг төмөр замаар Улаанбаатар хотод авчирч, тусгаарлана" гэлээ.

Он гарснаар хойш 62,111 хүн эх орондоо ирж, үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан нь иргэний тоо одоогийн байдлаар 8,498 байгаагийн 3,480 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. Гадаад улсад гацсан Монгол иргэдээ эх орондоо нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0