М. Учрал


Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусын батлагдсан 179 тохиолдол бүртгэгдлээ

hi

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ хоёр, ЗОНОЗ, Дархан-Уул аймгийн лаборторуудад нийт 369 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Эдгээр 369 хүний шинжилгээнээс 18 хүнд коронавирус илэрсэн. 18 шинжилгээг тавдугаар сарын 28-нд Алтанбулгын боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчирсан. Эдгээр хүмүүсд шинжилгээ хийж үзэхэд 18 коронавирус илэрсэн. Эдгээр халдвар авсан хүмүүсийг насаар нь авч үзвэл 19-52 насны хүмүүс байна. Үүн дотор 11 оюутан байна. 

Монгол Улсад батлагдсан 179 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эмчилэгдэн эрүүлжсэн 43 хүн, одоо эмчилэгдэж буй 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна. 8-16 насны 5 хүүхэд, хоёр жирэмсэн, нэг хорт хавдартай хүмүүс ХӨСҮТ-д эмчилэгдэж байна" гэв.

Хаха 4 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0