М. Учрал


Б.Баатархүү: ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая гаруй төгрөгийг хураан авсан

hi

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой 1276 дуудлага мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу шалгалтын ажил явуулж байна.

Өнөөдөр иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт тодорхой шалгалтууд явуулсан. Эдгээр шалгалтын хүрээнд гарал үүсэл нь тодорхойгүй 200 гаруй сая төгрөгийг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.  ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарал үүсэл нь тодорхойгүй 250 сая гаруй төгрөгийг хураан аван шалгаж байгаа.

Тус айлын эзэн орлогоо тайлбараа өгч чадахгүй байгаа. Хураан авсан тус их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараахаар ашиглах гэж байсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Шалгалтыг өнгөрсөн шөнө хийсэн учир хэний хэн бэ гэдэг талаар одоогоор албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүй.

Хэрвээ тус мөнгийг хууль бус зүйлд ашиглах гэж байсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Сонгуулийн хууль зөрчсөн гэх 270 гаруй мэдээлэл иргэдээс ирсэн мэдээллийг бид шалгаж байна" гэв. 

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0